Categories
мэдээ нийгэм

Түр зуурын дуу цахилгаантай бороо орно

Үндэсний их баяр наадам болж буй энэ өдөр үүлэрхэг, түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч, 20-22 градус дулаан байна.

Харин нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон баруун аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, Говийн нутгийн баруун хэсэг, Их нууруудын хотгороор 24-29 градус, бусад нутгаар сэрүүсч 20-25 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *