Categories
мэдээ нийгэм

Төмөр хашаан дээр унах магадлал өндөр байжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу Сансарын шатахуун түгээх станцын урд байрлах есөн давхар орон сууцны дээвэр дээр дунд сургуулийн сурагч байж болзошгүй охин амиа хорлохыг завдсаныг онцгой байдлын аврагчид аварсан. Охиныг барилга дээр хоёр цаг орчим зогссон гэж байгаа бөгөөд дуудлага ирсэн даруйд Онцгой байдлынхан шуурхай ирж, ойролцоогоор 30-40 минут ажилласан юм. Онцгой байдлын алба хаагчид сэтгэл санааг нь тайвшруулах чиглэлээр шууд харилцан ярих маягаар ажиллаж, амь насыг нь аварсан. Амиа хорлох шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага хэргийг шалгах юм байна.

Тухайн үед охин хэрвээ үсэрсэн бол онцгой байдлынхны хашааны хоёр талд дэлгэсэн дэвсгэрний голоор, төмөр сараалжин хашаан дээр унах магадлал өндөр байсныг нийслэлийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч Г.Сэдэдсүрэн учирласан юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *