Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой

Төгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Энэхүү лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө худалдан авах ханшийн мэдээллийг мөн багтаасан байна. Монголбанкинд иргэн, хуулийн этгээдээс төгрөгийн албан ханшийн лавлагаа авах хүсэлт жилд 1500 орчим удаа ирдэг бөгөөд Монголбанк албан бичгээр хариу хүргүүлдэг байв. Харин ТҮЦ машинаас ханшийн лавлагааг авах боломжтой болсноор иргэдэд мэдээлэл хүргэх үйл явц хялбарчлагдаж, түргэн шуурхай боллоо.

One reply on “Төгрөгийн албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой”

I’m extremely impressed with your writing skills as
well as with the layout on your weblog. Is
this a paid theme or did you modify it yourself?
Either way keep up the nice quality writing, it’s rare
to see a great blog like this one today.

Have a look at my web blog; 成人影片

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *