Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багт 7 настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг бид өмнө нь мэдээлсэн. Сураггүй алга болсон хүүг өчигдөр нас барсан байдалтай олжээ.
Цагдаагийн Ерөнхий Газраас “Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан 7 настай “С” хүүг иргэний мэдээллийн дагуу тус аймгийн төвийн Хэрлэн сумын гуравдугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 34 настай “Б” гэгчийг саатуулан шалгаж байна” гэж мэдээллээ.