Олон нийтийн цахим сүлжээнд нэгэн багш хүүхдүүдийн биед халдаж байгаа бичлэг нийтлэгдсэн.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас “Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 309 дүгээр цэцэрлэгт соробан сампингийн сургалтын багш “С” гэгч нь Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг зодсон гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
Дээрх асуудалд хүүхдүүдээс хууль ёсны төлөөлөгч байлцуулан мэдүүлэг авах, хяналтын камерын бичлэгт үзлэг хийх, шаардлагатай хүүхдийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох зэрэг шаардлагатай ажиллагааг явуулж байна” гэх мэдээллийг өгөв.
Мөн үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн “багш” нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ” гэсэн юм.
One reply on “ЦЕГ: Хүүхдийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилон ажиллаж байна DNN.mn”
Хүүхэдын биед гэмтл н яахв эдгэчхнэ хүүхэдыг багаас н айлгах маш буруу зүрх муутай болчхдог үүнээс болж амрхан айдг үг дуугөрч юм ярьж чадхгүй сэтгэл зүйн өвчн үүснэ