Удаан хугацааны хөл хорионоос болж Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь донорын хомстолтой байгаатай холбогдуулан “Цусаа хандивлая” аяныг Хан-Уул дүүргээс эхлүүлээд байна.
2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Цусны төвтэй хамтран дүүргийн хэмжээнд “Цусаа хандивлая” аяныг эхлүүлж, Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын төрийн албан хаагчид цусаа хандивлан цусны донорын эгнээнд нэгдлээ.
Сайн үйлсийг аяныг үргэлжлүүлэн өрнүүлэхийг дүүргийн нутаг дэвсгэр дэх төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалж байна. “Донор ба баатар” хуудсанд нэгдэж та цусаа хандивлана уу.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар