Монголын циркчид “Massy” олон улсын циркчдийн наадмын “Гран при” шагналын эзэд боллоо. Тодруулбал, Монголын Үндэсний циркийн Т.Номуунбаатар ахлагчтай циркчид “Нүүдэлчих Монголчууд” үзүүлбэрээрээ гран при шагналын эзэн болсон аж. “Massy” олон улсын циркчдийн наадмын тэргүүн дээд буюу Ерөнхийлөгчийн нэрэмжит дээд шагналыг хүртсэн манай жүжигчид хоёр хоногийн дараа эх орондоо ирэх юм. Өнгөрсөн жил энэхүү тэмцээний алтан цомыг Монголын үндэсний циркийн жүжигчин Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид хүртэж байсан билээ.