Categories
мэдээ нийгэм

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна || DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр (2022.03.04) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Хуулийн төслүүдийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тайлбар өгөв.

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг Улсын Их Хурал 2015 онд, Батлан хамгаалахын багц хуулийг 2016 онд тус тус шинэчлэн баталсан. Энэхүү хууль тогтоомжийн шинэчлэлтэй уялдуулан эрх зүйн цогц байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болсон юм.

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Цэргийн тагнуулын байгууллага Зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, Монгол Улсын тагнуулын байгууллагын тогтолцоо шинэчлэгдэх юм.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдсан ба Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байгаа гол хууль юм.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхтэй холбогдсон асуудал байхгүй юм.

Харин энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй алба хаагч нарын жирэмсний болон хүүхэд харах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийг даатгалын шимтгэлийн төлбөл зохих хэмжээг ажил олгогч буюу төрийн байгууллага хэрхэн төлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт байхгүйгээс дээрх хугацаанд алба хаагчийн ажилласан жил болон цэргийн алба хаасан хугацааг хэрхэн тооцох зэрэг эрх зүйн зохицуулалтууд нарийвчлан тусгагдана.

Түүнчлэн цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл цалин хөлснөөс төлдөггүй эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоод Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгогддоггүй байгаа хуулийн хийдэл байгааг засаж, тус хуулийн төслөөр цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс хариуцан олгож байх эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулсан.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон эрх зүйн зохицуулалтууд илүү нарийвчлан тодорхойлогдож, нийгмийн хамгаалал сайжирч баталгаажих эрх зүйн үндэслэл бүрдэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн инфографик болон танилцуулгыг толилуулж байна.

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД

ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын 4 гишүүнээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэж 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр баталлаа.

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт орж, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр тогтоолгодог төрийн албан хаагчдын тэтгэврийн хэмжээ буурах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Тус хуулиар батлан хамгаалах, тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын төрийн албан хаагчид тэтгэвэр тогтоолгодог бөгөөд тэдгээр төрийн албан хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцдаг төрийн тусгай албан хаагч билээ.

Төрийн тусгай албан хаагчдын өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа нь дүрэм, журмаар зохицуулагддаг, цагийн хязгааргүйхөдөлмөрлөж, байнгын бэлэн байдалд сэтгэл зүйн хүнд нөхцөлд алба хаах, гадаадад энхийг дэмжих ажиллагаанд оролцон урт хугацаагаар үүрэг гүйцэтгэх болон амь нас, эрүүл мэндийн эрсдэлийн төвшин өндөр нөхцөлд ажилладаг юм.

Иймд эдгээр албан хаагчдын эрх зүйн байдлыг хэвээр хадгалахын тулд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийнтухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д”гэж, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчиллөө.

Хууль хэрэгжсэнээр тэтгэврээ тогтоолгох цэргийн алба хаагчаас гадна тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагыналба хаагчдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурахгүй нийгэм, эрх зүйн баталгаа нь хэвээр хадгалагдах юм.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

“Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход сарын дундаж цалин хөлсийг сүүлийн таван жилийн цалинг 60 сард хуваан тооцдог байжээ. УИХ-аас “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны хоёрдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийг мөн өөрчилсөн байна. Ингэхдээ сарын дундаж цалинг 2019 оноос зургаан жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалингийн нийлбэрийн дунджаас тооцохоор болжээ. Энэ нь 2019 оноос тэтгэвэрт гарах алба хаагчдад хохиролтой хэмээн хууль санаачлагч С.Бямбацогт танилцуулав. Тухайлбал, тэтгэвэрт гаруй буй ахмад нэг сард 33512 төгрөг, офицер 48787-70081 төгрөг, ахлах офицер 35831 төгрөгийн алдагал хүлээнэ хэмээн тооцжээ. Тиймээс “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал Я.Санжмятав гишүүн хууль баталсан тохиолдолд хэзээнээс дагаж, мөрдөж эхлэхийг тодруулав. Мөн Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд энэ хуулийн хүрээнд зарцуулах хөрөнгийг тусгаагүй байгааг дурьдлаа. Хуулийн төслийг баталсан тохиолдолд ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг С.Бямбацогт тайлбарлаад, “Энэ хуулийг нэн даруй батлах хэрэгтэй. Дараа нь шаардагдах хөрөнгийг ирэх оны төсвийн төсөлд тусгах боломжтой” гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

“Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын зэрэг гишүүд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны 2-р сард нэмэлт, өөрчлөлт оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль дагаж өөрчлөгдсөн бөгөөд тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон байна.

Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа алба хаагчдад хохиролтой байгаа аж. Тухайлбал, ахлагчийн тэтгэвэр 1 сард 30704-33512 төгрөгөөр, офицерийн тэтгэвэр 48787-70081 төгрөгөөр, ахлах офицерийн тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар болсон байна. Дээрх өөрчлөлт нь эдгээр албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төсөлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *