Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цалингаа 5 жилээр өөрчлөх хүсэлтээ гаргавал тэтгэврийн нэмэгдлийг олгоно DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 15-наас өмнө 6 эсвэл 7 жилийн цалингаа 5 жилээр өөрчлөх хүсэлтээ гаргавал 2024 оны нэгдүгээр сарын 1-наас тооцон тэтгэврийн нэмэгдлийг олгоно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019-2023 онд дараалсан 6, 7 жилийн цалин хөлс, түүнтэй адилгах орлогын дунджаас тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч 5 жилийн цалингаа сонгон тэтгэврээ нэг удаа өөрчлөн тогтоолгох хүсэлтээ энэхүү системд танилт нэвтрэлтийн ДАН системээр эсхүл өөрийн эрхээр нэвтэрч цахимаар илгээх боломжтой боллоо.

Та хүсэлтээ ЭНД илгээнэ үү.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *