Categories
мэдээ нийгэм

Цахилгаанчин өндөр хүчдэлд цохиулж амиа алджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байснаас нэг нь 380 вольтын өндөр хүчдэлд цохиулан нас барсан хэрэг өчигдөр гарчээ. Дуудлагыг аравдугаар сарын 28-ны 09:43 цагт хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 3.5 км зам туулан 09:50 цагт очжээ.

Хэргийн газарт очиход тус станцын цахилгааны засварчин 35 настай, эрэгтэй Б 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж, трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ. Талийгаачийн цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *