Harley-Davidson LiveWire electric cruiser
1885 онд Германд Готтлиб Даймлер, Вилхелм Майбах нар дэлхийн хамгийн анхны бензин түлштэй, дотоод шаталтат хөдөлгүүр бүхий “Petroleum Reitwagen” хэмээх тээврийн хэрэгслийг угсарч туршжээ. Энэхүү бүтээлээс үүдэн маш олон туршилтууд хийгдсэн байдаг. Гэвч үүнээс өмнө 1868 онд анхны ууран хөдөлгүүрт унадаг дугуйг Францад Мишо, Перро хэмээх инженерүүд угсарч туршиж байжээ. Үүнээс санаа аван Америкийн Массачусетс муж улсын Роксбөрид Силвьестр Ховард Ропер Америкийн анхны ууран хөдөлгүүрт унадаг дугуй болох “American Roper steam velocipede”-ийг ердөө арван ширхгийг үйлдвэрлэсэн байна. Гэвч энэхүү бүтээлүүд нь цаашид хөгжиж чадалгүй дууссан учир Германы “Petroleum Reitwagen” хамгийн анхны мотоцикль хэмээх алдрыг албан ёсоор эзэмшдэг аж. Мотоцикль нь дэлхий дээрх хамгийн боломжийн өртөг бүхий, хамгийн өргөн тархсан, хамгийн хурдан, бага оврын тээврийн хэрэгсэл юм. 2002 оны байдлаар зөвхөн Хятад улсад гэхэд л ойролцоогоор 34 сая мотоцикль ашиглагдаж байв.
1894 онд Германы Мюнхен хотод мотоциклийн хамгийн анхны томоохон үйлдвэр Хилдебранд & Волфмюллер байгуулагджээ. Мөн энэ компани германаар Motorrad(моторт дугуй) буюу англи хэлээр Motorcycle хэмээх нэрийг анхлан үүсгэсэн түүхтэй.
Дэлхийн I дайны үед Америкийн Индиан компани тухайн үеийн хамгийн том мотоцикль үйлдвэрлэгч болоод байв. Жилд 20,000 гаруй мотоциклийг үйлдвэрлэн борлуулж байжээ. Харин 1920 оноос эхлэн алдарт Харли-Дэвидсон энэхүү амжилтыг эвдсэн төдийгүй дэлхийн 67 оронд албан ёсны борлуулалтын төвөө нээж байжээ. 1920-1930 онуудад Германууд буюу Дампф-Крафт-Ваген компани дахин мотоцикль үйлдвэрлэгчийн хамгийн том үйлдвэрийг бий болгосон юм.
Дэлхийн II дайны дараагаас Британийн BSA Групп (Бирмингем Смолл Армс Компани) жилд 75,000 мотоцикль үйлдвэрлэн борлуулж томоохон үйлдвэрлэгч болоод байв. 1955-1970 оны туршид дахин Герман улсын NSU компани хамгийн том мотоцикль үйлдвэрлэгч хэмээх алдрыг хадгалж байв. Энэ цаг үеэс эхлэн мотоциклийн гаднах хэлбэр, хөдөлгүүр зэрэг бүгд хувьсан өөрчлөгдөж, хэрэглээний зориулалтаараа олон төрлийн ангилалд хуваагдан, хөгжсөөр өнөөг хүрсэн билээ. Орчин цагт дэлхийн олон оронд мотоциклийг үйлдвэрлэж байгаа. Ази тивд Япон улс Хонда, Сүзүки, Ямаха, Кавасаки, Европ тивд Герман BMW болон Итали улс Дукати, KTM, Америк тивд Америк улсын Харли-Дэвидсон, Индиан зэрэг мотоцикль үйлдвэрлэгчид мотоциклийн хөгжлийг тодорхойлж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд бүх цахилгаан хөдөлгүүрт технологийг сайжруулснаар хамгийн сүүлийн үеийн цахилгаан мотор, мотортой дугуй, унадаг дугуй өмнөхөөсөө илүү дэвшилттэй гарч ирсээр байна. Энэ онд л гэхэд Harley-Davidson, Zero Motorcycles, Kymco, Alta Motors, Yamaha зэрэг хүчирхэг компаниуд өөрсдийн хэрэглэгчдэд хамгийн багадаа нэг загварыг авчрахаар бэлтгэж, аль хэдийнэ концепц загваруудаа танилцуулаад худалдаалах он, сар, өдрөө зарлачихсан аж. 2019 оны сүүлч, 2020 оны эхээр Энэтхэг, Европ, Их Британи, АНУ-ын шилдэг инженерүүдийн бүтээлүүд танилцуулагдах юм.
Johammer J1
ШИЛДЭГ 10 ЦАХИЛГААН МОТОЦИКЛЬ
Цахилгаанаар ажилладаг мотоциклууд нь байгальд ээлтэй төдийгүй тэдний зарим нь үнэхээр гайхалтай үзүүлэлттэй байдаг.
JOHAMMER J1
Энэхүү супер хүлэг нь нэг цэнэглэлтээр 200 километр зам туулах хүчин чадалтай ба энэ үзүүлэлтээрээ рекорд тогтоосон. Австрийн иргэн Johammer-ийн бүтээл болох 25.000 еврогийн үнэтэй. 12.7 киловатт батерейтай. Үүнээс 11 киловатт нь ар талын дугуйн мотортой холбогдсон. Уг мотоцикль цагт 74 милл хүртэл хурдлах боломжтой. Мотоциклийн жин 178 кг, хянах самбарын дэлгэц нь ар талын тольтой холбогджээ.
MISSION ONE (PREMIERE LIMITED EDITION)
Hi-Tech компанийн Mission Motors дэлхийн шилдэг цахилгаан мотоциклиудыг үйлдвэрлэдэг. Mission One бол тэдний бидэнд санал болгож буй загваруудын нэг бөгөөд TED 2009 конференц дээр анх танилцуулсан. Швейцарь дизайнарын ур ухаанаар бүтсэн энэхүү мотоцикл нь цагт 150 милл хүртэл хурдлах чадвартай. Дэлхийн хамгийн хурдан цахилгаан мотоцикль юм.
ZECOO
Цахилгаан мотоцикль. Энэхүү мотоцикль нь Японы дизайнер Kota Nezu Znug-ийн бүтээл. Анх 2012 онд Токиогийн автомашины үзэсгэлэн дээр танилцуулсан. Мотоциклио зургаан цаг орчим цэнэглээд 55-85 милл давхих боломжтой. Уг мотоциклийг бүтээгчид илүү бага хэмжээтэй бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа гэнэ.
TRON LIGHT CYCLE
Дисней кино компанийн бүтээл “Tron” нэртэй киног үзсэн хүн бүрт энэхүү хүлэг танил санагдана. 25.000- 40.000 долларын хооронд худалдаална гэсэн таамаг үйлдвэрлэгчдэд байсан. Үзүүлэлтийн тухайд 96 вольтын шууд хөдөлгүүртэй мотортой, литиниум батерейтай.
VOXAN WATTMAN
Францын Voxan компанийн бүтээл. Тэд үүнийгээ хамгийн хүчирхэг мотоцикль хэмээн зарлаад байгаа юм. Энэ нь тийм ч ор үндэсгүй зүйл биш. Учир нь энэхүү супер хүлэг нь 200 морины хүчтэй. Хамгийн ихдээ цагт 106 милл хүртэл хурдлах боломжтой.
SAIETTA R
Agility Global компанийн бүтээл. Загварыг нь Лондонгийн дугуйны загвараас санаа авч бүтээжээ. Дахин давтагдахгүй өвөрмөц загвартай. Мотоциклийн давуу талуудыг улам боловсронгуй болгож шатахуун зарцуулдаг байсныг цахилгаан эрчим хүч болгон өөрчилж чадсан гайхалтай бүтээл юм. Тогонд залгадаг энэхүү цахилгаан мотоцикль хорт хий ялгаруулдаггүйгээрээ онцлог юм.
LITO SORA
Канадын цахилгаан мотоцикль үйлдвэрлэгч Lito Green Motion компани Sora нэртэй супер хүлгээ 2011 онд анх танилцуулсан. 12 киловатт литиниум полимер батерейтай, 300 км хүртэл зайнд цэнэгээ барих чадвартай. Бүрэн цэнэглэхэд найман цаг хангалттай төдийгүй богино хугацаанд цэнэглэх бол 90 минут цэнэглэнэ. Дизайны хувьд их боловсронгуй. 200 км цаг хүртэл хурдлах чадвартай, 44.000 долларын үнэтэй.
GOGORO SMARTSCOOTER
Gogoro нь Тайванийн компани. Тус компаниас гаргасан өндөр хүчин чадал бүхий Ухаалаг скүүтэр нь Панасоник литиум ион 18650 батерейтай. Энэхүү бүтээгдэхүүн нь цахилгаан мотоциклийн төрөлд багтаж байгаа юм. Температур, унах үеийн байдал, энергийн зарцуулалт зэргийг хянасан 30 гаруй мэдрэгчтэй. Мэдээллийг утсан дээрээ хүлээж авах боломжтой бөгөөд 60 милл цаг хүртэл хурдлах боломжтой.
PROJECT LIVEWIRE
Harley Davidson өөрийн бүтээл болох Project Live Wire-аа 2014 оны зургадугаар сард олон нийтэд танилцуулсан. Энэ нь компанийн үйлдвэрлэж буй хамгийн анхны цахилгаан зарцуулалттай мотоцикль байсан юм. Уламжлалт хэв маягийг орчин үеийн технологитой хослуулсанаараа онцлог. Гурван шатлалт хувьсах цахилгаан индукцэн мотороор ажилладаг бөгөөд 74 морины хүчин чадалтай. Дөрвөн секундэд 0-60 милл цаг хурдлах боломжтой, хурдны дээд хэмжээ нь 92 милл цаг. Мотоциклийн урд талын гэрэл нь LED. Дэлхийн мотоциклийн үйлдвэрлэл санхүүгийн хямралд орж 2008 онд Харли Дэвидсон ч ихээхэн алдагдал хүлээжээ. Гэсэн ч энэ онд гарах Harley-Davidson-ы хамгийн анхны LiveWire нэртэй цахилгаан мотоцикль нь наймдугаар сард захиалагчдын гарт очих ба залуучуудад илүүтэйгээр таалагдаж нэлээдгүй ашиг авчрах төлөвтэй байгаа аж. Үнийн хувьд 29,799 буюу бараг 30 мянган ам.долларын үнэтэй байх гэнэ. 30 мянган ам.доллар гэдэг зах зээл дээр байгаа бусад цахилгаан мотоциклиудаас хавьгүй өндөр үнэ юм. LiveWire цахилгаан мотоцикль нь 100 км/цаг хурдыг 3.5 секундэд авах хүчин чадалтай.Нэг цэнэглээд 180 км зам туулах боломжтой. Түүнчлэн бүх зүйл нь цахилгаанаар ажилладаг, араа солих зэрэг үйлдэл хэрэггүй учир анхлан суралцагчдад тохирсон. Үүнээс гадна LiveWire-г гар утасны апп-тай холбон цэнэг болон бусад чухал мэдээллийг хянаж болох аж.
ENERGY EGO
Энэхүү мотоцикль нь цахилгаан спорт мотоцикл. Energica нь дэлхийн хамгийн анхны гудамжны хууль ёсны цахилгаан Италийн спорт мотоцикль гэж үздэг. Ego бүх цахилгаан мотоциклийн нэн тэргүүнд бичигддэг байна. Энэ нь 143 морины хүчтэй, 107 кВт хөдөлгүүртэй бөгөөд 200 км / ц хурдтай. Дээд хурд нь 240 км / цаг. Мотор нь 11.7 кВт зайтай. Ego нь ойролцоогоор 258-280 кг жинтэй. Дөрвөн шатлалт тохируулгатай хөдөлгүүрийн тоормостой, бас нөхөн сэргэх чадвартай. Мотор нь хөнгөн цагааны дүүжин дэргэд байрладаг ба хажуу талын моно шоконд байрладаг. Проекторын гэрлүүд нь урд гэрэл хэрэглэхэд ашиглагддаг. Хянах самбар нь 4.3 “TFT дэлгэц. Үнэ нь ойролцоогоор 25,000 ам.доллар болж буурсан бол энэ онд шинэчлэгдэн гаргахаар төлөвлөжээ.