Эрчим хүчний системийн 2023 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 20:00 цагт 1419 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 134 МВт-аар өссөн байна.
Хамгийн их импорт 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр 302 МВт хүрсэн байна.
Цахилгаан хэрэгслүүд нь хүлээлтийн горимд байхдаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10 хувийг зарцуулж байдгийг судалгаагаар тогтоожээ.
Зурагт, wifi төхөөрөмж, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуухууд хүлээлгийн горимд /залгаатай байх үедээ/ 3-10 Вт цахилгаан эрчим хүч хэрэглэж байдаг.
One reply on “Цахилгаан эрчим хүчний оргил ачаалал энэ сарын 15-ны 20:00 цагт 1419 МВт хүрчээ DNN.mn”
Ханын разеткад цахилгаан хэрэгслээ залгаатай орхиод байж болохгүй. Олон залгуурт нэг дор нэгэн зэрэг баахан юм залгаад байж болохгүй. Аюул ш дээ, эрд түмэн минь.