Засгийн газрын хуралдаанаар 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл есөн ААН-ээс бусад байгууллагын хэрэглээний эрчим хүч, дулаан, уур, усан хангамж, хогны төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргаснаа танилцууллаа. Тэгвэл дараах есөн ААН төлбөрөөс чөлөөлөгдөхгүй байна. Үүнд:
- Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд,
- Уул уурхай олборлох, боловсруулах үйлдвэр,
- Банк, Банк бус санхүүгийн байгууллага
- Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч
- Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч,
- Интернет үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч,
- Согтууруулах ундаа тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
- Өнгөт металл, хар төмөрлөг, цементийн үйлдвэр ажиллуулж буй байгууллага
Эдгээр байгууллага нь тодорхой хэмжээний ашигтай ажиллаж байгаа тул тэглэх шаардлагагүй гэж үзжээ.