Саяхан “Гранд повер” гэх компанийн Нүүрсний хийн үйлдвэрт хорт хий алдагдаж, 11 хүн хордож, гурван хүн амиа алдсан хэрэг оны өмнөхөн гарсан билээ.
Тэгвэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Шинэ булаг” багийн нутагт энэ сарын 02-ны 20:00 цагийн үед “Цайрт минерал” ХХК-ийн Баяжмалын үйлдвэрт Шаазан шүүлтүүр угаахад хэрэглэдэг азотын хий алдагдсан байна.
Уг ослын улмаас тус үйлдвэрийн ажилтан Баруун-Урт сумын 5-р багийн харьяат 32 настай эрэгтэй С хордож, эмнэлэгт хүргэгджээ. Эл хэргийг аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байна.