Оюутан залуусыг цагийн ажилд зуучлах, чөлөөт цагаараа орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар (НХЭГ) дэргэдээ “Цагийн ажлын бирж” ажиллуулж эхэлжээ.
ТНХЭГ нь ажил хайгч, оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчийг түр ажлын байраар хангах үндсэн зорилготой. Энэ хүрээнд их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын дэргэдэх оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 25 төвтэй хамтран ажиллах “Цагийн ажлын бирж”-ийг байгуулсан байна. Тус бирж өнгөрсөн амралтын өдөр 1000 гаруй залуусыг өдрийн 28 мянган төгрөгийн цалингаар нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэх ажилд зуучилжээ. Өнөөдрийн байдлаар тус бирж дээр 100 гаруй оюутан бүртгүүлсэн бөгөөд үүнээс 40 залууг өдөр өнжүүлэх төв, гоо сайхны газар, зөөгч, үйлчлэгч гэх мэт үйлчилгээний ажилд зуучилжээ.
Багшийн дээдийн автобусны буудлын зүүн талын “Сонор плаза” төвийн таван давхарт үйл ажиллагаа явуулж буй тус биржийн албан ёсны нээлт өнөөдөр 14.00 цагт болно.