Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн гэр бүлийнхнийг оролцуулсан хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, цагдаагийн албаны эрсдэлтэй болон эерэг тал, алба хаагчдын ажлын онцлогийг гэр бүлийнхэнд нь зөв ойлгуулах, урам зориг өгч уриалах зорилгоор уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад тус газрын 50 гаруй алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл оролцож цагдаагийн албаны ажлын онцлогийн талаар мэдээлэл сонсож, санал хүсэлтээ илэрхийлэв. “Хамтдаа” нэртэй гэр бүлийн уулзалт, хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулах нь үр дүнтэй гэж оролцогсод хэлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *