Categories
мэдээ нийгэм

Цагааннуур авто замын боомт баярын өдрүүдэд амарна DNN.mn

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур авто замын боомт Шинэ жилийн баярын өдрүүдэд 7 хоног амарна.

Хилийн 0285 дугаар ангиас өгсөн мэдээллээр тус боомт нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу энэ сарын 29-ний өдөр амрах ба 30-ны өдөр хэвийн ажиллана.

Шинэ жилийн баяраар ирэх сарын 1-ний өдөр ажиллахгүй.

Харин ОХУ-д нэгдүгээр сарын 1-нээс 7-ны өдрүүдийн хооронд Шинэ жилийн амралтын өдрүүд тохиож байгаа тул тус улсын санаачилгаар ирэх оны эхний долоо хоногт боомт мөн амрах бөгөөд ирэх сарын 8-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу хэвийн ажиллах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *