ОХУ-ын Курск мужийн нисэх буудалнисгэгчгүй онгоцноос цохилтонд өртөн нефтийн агуулах нь дэлбэрч их хэмжээний гал гарсан. Үүнээс өмнө Оросын цөмийн бөмбөгдөгч онгоцнууд байрладаг Рязань мужийн “Дягилево” болон Саратов мужийн “Энгельс” цэргийн нисэх буудалуудадхалдсан нисгэгчгүй онгоцыг устгах үеэр ОХУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцнууд шатаж, зарим цэрэгамиа алдсан билээ. Энэ нь Украин улс Оросын 1000 км гүнд байрлах стратегийн чухал байгууламжууд руу халдах чадвартай гэдгээ батлан харуулсан анхны явдал болсон юм.
Энэ явдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд Украин цохилт өгөхөд АНУ дэмжлэг үзүүлээгүй” гэж мэдэгджээ. Мөн тэрээр ОХУ-ын гүндУкраинаас цохилт өгөхийг АНУ дэмжихгүй байгааг мэдэгдэхийн хажуугаар “Украин улсын энгийн иргэд Оросын зэвсэгт түрэмгийлэлд өдөр бүр өртөж байгааг санах хэрэгтэй. АНУ-ын зорилго бол Украин улсад тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад нь туслах явдал юм. Бид Оросын түрэмгийллээс хамгаалахад нь Украины газар нутагт шаардлагатай бүхий л зүйлээр туслахад бэлэн”” гэжонцлон мэдэгдсэн юм. Тэгвэл энэ явдалтай холбогдуулан “АНУ байлдааны талбарт Украины гаргасан шийдвэрийг хүндэтгэх боловч Украины цохилтоос болж Орос болон бидний хооронд хурцадмал байдал үүсэхийг биддэмжихгүй. Иймээс мэдээж бид Оросын гүнд цохилт өгөхөд нь Украинд туслаагүй. Харин Украинчууд өөрсдийн зэвсгээр хаана цохилт өгөх талаар өөрсдөө шийдвэр гаргадаг бөгөөд бид үүнийг нь хүндэтгэдэг” гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлснийг “CNN” онцолжээ.Мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин“CNN”-д ярилцлага өгөхдөө “Укриан ямар зэвсэг үйлдвэрлэж, яаж,хаана хэрэглэх нь энэ улсынбүрэн эрх” гэж мэдэгджээ. Бас Английн “Time” сонинПентагон дахь эх сурвалжаас иш татан “АНУ Украинд Оросын нутаг дэвсгэрт америк зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрсөн” хэмээн бичсэн байна. Бас Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк “Хэрэв та бусад улсын агаарын орон зайд ямар нэгэн зүйлийгмаш олон удаа хөөргөсөн бол эрт орой хэзээ нэгэн цагтэдгээр зүйлс ниссэн газар руугаа буцаж ирэх нь ойлгомжтой” гэж өөрийн“Twitter” хуудсанд бичжээ. Энэ бүхэнУкраин өөрт байгаа зэвсгээрОросын гүнд цохилт өгөхбүрэн боломжтой болсонгэсэн үг юм. Үнэхээр ч Украин нь хөдөө аж ахуйгаас гадна аж үйлдвэрийн өндөр чадвартай улс билээ. Тэгээд ч арваннэгдүгээр сарын эхээр “Укроборонпром”-ын менежер Олег Болдырев“Украины арми удахгүй мянганкм-ийн тусгалтай, 75 кгцэнэгт хошуутайхүнд жинтэй өөрийн үйлдвэрийн дронтой болно”гэж мэдэгдэж байсан билээ. Тэрээр, “Энэ бол 200 кг-аас дээшжинтэй хүнддрон бөгөөд Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный наймдугаар сарын эхээр бидэнд өгсөн үүрэг биелэгдэж байна гэсэн үг. Бид энэ шинэ дроныг он гарахаас өмнө Украины Зэвсэгт хүчинд нийлүүлнэ” гэж мэдэгдсэн.Тэгвэл энэ дайралт болохоос хэдхоногтийн өмнө Украины арми Сибирь хүрэх чадвартай дронтой болсонталаар Украины хэвлэл, сайтууд мэдээлж байсан билээ. Энэ нь Украины арми Оросын гүнд байгаа цэргийн нисэх буудал, зэвсгийн агуулахаас гадна нефть бүтээгдэхүүний агуулах, нефть боловсруулах үйлдвэрүүдийг устгаж эхэлнэ гэсэн үг. Хэрэв ОХУ-ын бүх машин, техник, нисэхболон усан онгоц түлшгүй болох аваас юу болох нь хэнд чойлгомжтой зүйл юм. Иймээс Цагаан ордны албаны хүмүүсийн дээрх мэдэгдлүүд нь монголчууд бидэнд өгч буй“Оросоосөөрулсуудаас нисэх онгоц, машин, техникийн түлшээбазаах арга, чаргаэртхэн олж байсан чинь дээр шүү” гэсэн анхааруулга болж таарч байна.
Г.АМАРСАНАА