Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт албан тоот хүргүүллээ.
Энд “Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэлийг хийхээр болсоноо” дуулгажээ. Энэ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт албан тоот хүргүүлсэн байна. Уг албан тоотод мөн “Ажил хаялт , эмх замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгийг бий болгохгүй” хэмээн дурджээ.