Categories
мэдээ спорт цаг-үе

Ц.Цогтбаатар дэлхийн чансааг тэргүүлжээ DNN.mn

Узбекистаны Ташкент хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 82 орны нийт 571 (эрэгтэй 310, эмэгтэй 261) тамирчин өрсөлдсөн билээ. Монгол Улсаас жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага дор 18 жүдоч хүч үзэж алт, мөнгө, хүрэл нийт гурван медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан. Тодруулбал, “Ташкент-2022” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд “Токио-2020” зуны олимпийн наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар алт, 60 кг-ын жинд Э.Ариунболд мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн. Ц.Цогтбаатар жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д аваргалсан Монголын тав дахь жүдоч болсон бол Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн дөрөв, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн 18 дахь тамирчин болсон юм

Тус тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчин, дасгалжуулагчдыг өчигдөр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар хүлээн авч уулзаж,

Түүнчлэн уулзалтын төгсгөлд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчидтай чөлөөт уулзалт хийжээ.

Сонирхуулахад, Ц.Цогтбаатар “Ташкент-2022” ДАШТ-д түрүүлснээр жингийнхээ дэлхийн чансааг тэргүүлж, Э.Ариунболд жиндээ тав, Л.Энхрийлэн долоодугаар байрт эрэмбэлэгдэж эхэлжээ.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монгол Улсын баг тамирчид нийт 27 медаль хүртсэн бөгөөд анхлан медаль хүртсэн тамирчин О.Балжинням (Белград-1989) бол хамгийн олон медаль хүртсэн нь М.Уранцэцэг (1 алт, 1 мөнгө, 2 хүрэл) юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *