Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй нарын шүүх хурал хойшиллоо

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэгт буруутгагдсан А.Ганбаатар, Ц.Сандуй нарын шүүх хуралдаан өнөөдөр /2019.10.28/ Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.30 цагт эхэлсэн. Гэвч шүүгдэгч А.Ганбаатарын гурван өмгөөлөгч орон нутагт шүүх хурал давхацсан шалтгаанаар ирээгүй тул шүүх хуралдаан хойшиллоо.

Шүүх бүрэлдэхүүн хуралдааныг ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу аравдугаар сарын 31-ний өдөр явуулахаар тов зарлав.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *