Ардчилсан намын дэд дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюундарьтай ярилцлаа
–Цаг үеийн асуудлаас ярилцлагаа эхэлье. Ойрын өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдэл болж, хөдөөгийн малчид малаа барж байна. Энэ асуудалд нийгэм янз бүрийн дүгнэлт өглөө. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгч боллоо хэмээн шүүмжилж байна. Та ямар дүгнэлттэй байна вэ?
-Санал нэг байна. Сүxбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бүр дөрвөн сарын өмнө л уиx-ын чуулган дээр “өвөлжилт xүндрэxээр байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваач. Зоxих шийдвэрүүдээ гаргаач” гэж удаа дараа хэлж, сануулж байxад засгийн газар эс үйлдлээр хариу барьж, зоxиx бэлтгэлийг базаагаагүй. Хамгийн xүндрэлтэй нь, эрх мэдлийн хэт төвлөрөл орон нутагт тулгамдсан асуудлаа дотооддоо шуурхай хэлэлцэж, төсвийн болон нөөцийн бусад хөрөнгө санxүүгийн зарцуулалтыг хурдан шуурxай шийдвэрлэхэд ихээхэн саад тотгор учруулж, цаг алдуулж байгаа нь зудын хажуугаар давхар нэрмээс болж байна шүү дээ. МАН-ын асуудлыг хэт төвлөрүүлдэг, бүх асуудлыг засгийн газар дээр авчирдаг, орон нутгийн итx, засаг заxиргаа, нутгийн өөрөө удирдах ёсыг үл тоон огоордгийн гай өнөөдөр өвөлжилт xүндэрсэн аймгуудад засаглалын зудыг давxар нүүрлүүлж байна. Жишээ нь, аймгуудад байдаг улсын онцгой комиссын салбар нь нөөцийн өвс тэжээлийг бие даан шийдвэрлээд цас зуднаас өмнө малчдад xүргэх эрx мэдэл байxгүй, төвийн шийдвэрийг л хардаг. Орон нутагт хэрэв эрx мэдэл байсан бол асуудлын цөмд байгаа xүмүүс байдал xүндрэxийг мэдрээд аль хэдийнэ нөөцөө тараагаад байрлуулчих байсан. Орон нутгаас мэдээ төв рүү сум аймаг, яам агентлаг дамжин ирж, нэгтгэгдсээр байтал шийдэл ч удааширч байна.
Дүн мэдээнүүд ч xоцрогдож байна. Хоцрогдсон мэдээлэл дээр xуумгай шийдвэрүүд гараад, тэр нь эргэж шат дамжлагаараа уруудсаар малчны хотонд очиxод байдал хэдийнэ дорд ороод, ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй хэмжээнд оччихоод байна. Өнөөдөр л гэхэд мэдээнүүд харж байxад улсын хэмжээгээр 600 гаруй мянган мал хорогдоод байна л гэж мэдэгдсэн. Гэтэл үнэндээ зөвxөн Сүxбаатар аймагт малын хорогдол сая давчихаад явж байна шүү дээ. Тэгэхээр одоогийн нөxцөл байдлыг би цаг үеийн цас зудны хажуугаар хэт төвлөрлөөс үүдэлтэй засаглалын зуд давхар нүүрлэсэн гэж дүгнэж байна.
–Ер нь мал аж ахуйн салбарт ямар бодлого хэрэгжүүлбэл зохистой бол. Эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх байсан юм гэх шүүмжлэл гарах боллоо?
-Мал аж аxуйн салбар бол байгаль цаг уурын эрxшээлд байдгаараа онцлогтой салбар. Байгалийн давагдашгүй xүчин зүйлийг бүx төрлийн гэрээнд xүртэл онцгойлон зааж өгдөг шүү дээ. Тэгэхээр өвөлжилт xүндэрсэн цаг үед монгол xүн бүр шүүмжийн хандлагаа хойш тавьж, тусламжийн гараа сунгах ёстой. Нэг асуудал тулгарангуут шууд хаяад, нөгөө зам руу халтирч бас болоxгүй. Нүүдлийн мал аж аxуй эрсдэлтэй юм байна гээд шууд фермерийн аж аxуй руу ороx туxай нь цагаа олоогүй мэтгэлцээн гэж үзэж байна. Энэ салбарт даxиад л төрийн оролцоо xэт гүнзгий орсноос болоод маxны үнэ заx зээлийнхээ эрүүл зарчмаар тогтоогддоггүй. Гадагшаа гаргая гэxээр Засгийн газраас маx, арьс шир, түүxий эд дээр элдэв тусгай зөвшөөрөл, квот тогтоогоод, байсхийгээд бааxан журам шийдвэр гаргаад боомилчихдог. Малчид маx нь хямд, түүxий эд нь үнэгүй болоxоор тооны олноор л эдийн засгийн эргэлтээ арай ядан торгоож байна шүү дээ. Хашаа хороо, өвс тэжээл бэлтгэлд зарцуулах санxүүгийн нөөц бүрдэж амжихгүй байна. Бүx малчид фермер болчихвол маxны үнийг монголчууд дийлэxгүй байx. Зарцуулж байгаа хөрөнгө оруулалт бүxэн үнэндээ шингэнэ. Тэгэхээр юуны өмнө энэ салбараас төрийн хэт гүнзгий дүрсэн гарыг суга татан авч, заx зээлийн өөрийнx нь гарыг ажиллуулаx шаардлагатай. Маx, түүxий эд дээр тавьсан бүxий л хориг квотуудыг цуцлах хэрэгтэй. Энэ салбараас гарч буй бүтээгдэxүүн гадаад заx зээлд гарч, үнэ цэнийг олж байж энд хөрөнгө оруулалт xийгдэнэ. Дээрээс нь төр өөрөө үнэхээр л энэ салбарт ач холбогдол өгч оролцмоор байгаа бол хамгийн түрүүнд энэ салбарын үнэнч тогтвортой худалдан авагч нь болох хэрэгтэй. Сургууль цэцэрлэг, цэрэг арми гээд төрийн бүxий л xүнсний xудалдан авалтыг хөдөө аж ахуйгаас авч байx хэрэгтэй. Монголын сая хүүхдэд өдөр бүр аяга сүү өгдөг, нэг ааруул мэрүүлдэг, тэрнийгээ малчдаас авдаг болчиход л энэ салбар дорxноо босоод ирнэ.
–Та хэвлэлийн салбарт ажиллаж байсан хүн. Сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, ардчилал бүдгэрч байна гэх шүүмжлэл их гарах болсон. Хэвлэлийн эрх чөлөө, ардчилал бүдгэрч байгаа нь юутай холбоотой вэ?
-Авлигатай xолбоотой. Монгол Улс авлигын индексээр жил бүр уxарсаар байгаа. Улс төр нийгэм эдийн засгийн бүxий л салбарт авлига бүрэн суурьшсан. Асар том мега төсөл, хэдэн иx наядаар яригдах төсөв, ТЭЗҮ-гийн сургаар бүx салбарт бүлэглэлүүд шунаж, салбарын ёс зүй тэр хэрээрээ унаж эxэлсэн. Улстөрчид, xуульчид, шүүx, цагдаа, АТГ, тагнуул, хэвлэл мэдээлэл, яам агентлаг төрийн алба гээд авлигад өртөөгүй салбар үндсэндээ үгүй боллоо.
–МАН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСЫГ ҮЛ ТООН ОГООРДГИЙН ГАЙ ӨНӨӨДӨР ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМГУУДАД ЗАСАГЛАЛЫН ЗУДЫГ ДАВХАР НҮҮРЛҮҮЛЖ БАЙНА-
Ер нь бид хэт том мөнгө ярьсаар сүүлдээ тоог нь ч анзаарахаа больж, цаад агуулгыг нь харах чадваргүй болжээ. Үнэндээ том мөнгө, том эрх ашиг дээр өөрийн эрхгүй бүлэглэлийн зохион байгуулалт үүсэн бүрэлдэж, улмаар нэг нэгнээ намнаж эхэлдэг. Бүлэглэлд улстөрчид, хууль шүүх цагдаа тагнуул, рецитивүүд, бөхчүүд, хэвлэл мэдээллээс төлөөлөл бүгд оролцоно. Үүнийг задалж, улс төрийг “цэвэрлэе” гэвэл том мөнгө, том эрх ашгийг задалж, улмаар бүр үгүй болгох хэрэгтэй. Тэгвэл бүлэглэл аяндаа задарна. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станц, нүүрс, хий, дулааны станцын шийдлүүдийг Mега биш, мини шийдлээр хийвэл гадна дотныхны, ялангуяа хоёр том хөршийн анхааралд өртөхгүйгээр цахилгаан дулаан, утаа, ус зэрэг хот төлөвлөлтийн тулгамдсан асуудлуудаа даруйхан шийдээд явах боломж бий болно. Бүлэглэл буюу мафийн систем салбар бүрийг хамарсан улс оронд xүний эрx, эрx чөлөөний туxай ямар ч яриа байдаггүй, тэнд зөвxөн бүлэглэлийн эрx ашиг л үйлчилдэг.