Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Яллагдагчаар татагдсан дахиад нэг гишүүний асуудал яригдаж байна

Ц.Нямдорж зурган илэрцүүдУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг тус дэд хорооны дарга Ц.Нямдорж танилцуулсан юм. Ц.Нямдорж энэ үеэр ярихдаа:

-1992 оны УИХ-аар гишүүнтэй холбогдуулжҮндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарч байсан. Тэрийг хэлэлцэлгүй дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байсан юм.2006 онд энэ асуудлыг хугацаатай болгосон. Цэц УИХ-ын гишүүнтэй холбогдуулж дүгнэлт гаргавал УИХ авч хэлэлцэх хугацаатай болгосон юм.

2004 оны УИХ-д гишүүнтэй холбоотой асуудал басих яригдсан. Гурав, дөрвөн гишүүний асуудал УИХ-д орж ирээд түдгэлзүүлнэ, түдгэлзүүлэхгүй гээд янз янзын юмнууд болж байсан. Тэр үед юу яригдсан гэхээр хэрэг үйлдэж байгаа үед баригдсан бол түдгэлзүүлдэг, шалгадаг. Бусад үед гишүүний бүрэн эрхэд халдах асуудалд болгоомжтой ханддаг байя гэсэн юм. 2010 онд зургаагийн 9-ын 2 гэдгийг аваад хаячихсан юм билээ. Түүнээс хойш газар дээрээ л баригдаагүй бол бүрэн эрхийн хугацаандаа халдашгүй байх хуулийн орчин бий болгосон юм билээ. Үүнтэй холбоотой Цэцийн маргаан яваад байсан. Үндсэн хуулийн 29-ийн 1 гэдэг бол гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж байгаа юм л даа. Түдгэлзүүлэх эсэхийг гэж байгаа шүү. Түдгэлзүүлнэ гэсэн ч үг биш. Бүрэн эрхийг түдгэлзүүлж болно, түдгэлзүүлэхгүй ч байх эрх нь УИХ-д бий. Одоо энэ Төрийн байгуулалтын байнгын хороо нь хуулийн өөрчлөлтийнхөө саналыг оруулаад, энэ асуудлаацэгцлэх юм байлгүй. Яагаад ингэж Цэцийн дүгнэлт гарчихаад байхад удаан хугацаанд өөрчлөлт оруулахгүй, тэр тусмаа асуудал яригдаад байхад ингээд суугаад байсныгби мэдэхгүй. Би бол халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг л оруулж ирж байна. Хамгаалсан асуудал байхгүй. Хуулийн хийдэл үүссэн учраас танилцуулж байж өөрчлөхгүй бол болохгүй болчихож. Яллагдагчаар татагдсан дахиад ч нэг гишүүний асуудал яригдаж байна.Тэр чинь орж ирэхийг үгүйсгэхгүй.

Хуулийн зөрчлийг арилгажбайгаад ярья гэхээр хамгаалж байна гэж мушгиад байгаа юм. Энэ бол зохистой биш. Миний бодлоор хуучин байсан 9-ын 1 –ийн 2-ыг сэргээсэн нь дээр. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө, дараа ч юм уу гэмтхэрэгт холбогдоод тэр нь тогтоогдох юм бол ерөнхий прокурор гишүүнийхээ асуудлыг шийдэж өггэж санал оруулах, УИХ- нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх нь хэвийн үзэгдэл шүү дээ. Үүнийг 2010 онд хуулиас авч хаясан нь ёстой хэрэггүй хуулийн хамгаалалт.Гишүүнийг эгүүлэн татах хоёр тохиолдол бий. Цэц эгүүлэн татах үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргавал нэг эгүүлэн татдаг. Тэр саналыг Цэцийн дарга оруулж ирдэг. Шийтгүүлсэн бол дээд шүүхийн ерөнхий шүүгч санал оруулж ирдэг хоёр тохиолдол бий. Түдгэлзүүлэх хоёр заалт байсныг нэгийг аваад хаячихсан. Ямар тохиолдол гэхээр газар дээрээ баригдсан бол Ерөнхий прокурор түдгэлзүүлэх санал оруулж ирэхээр заасан.Газар дээрээ баригдсан гэдэг заалт байхгүй болохоор ерөнхий прокурор ийм санал оруулж ирэхгүй гэсэн юм.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *