Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Миний хүүхэд “Эрдэнэт” рүү гэрээ хийхээр явахад би таньдаг хүнээсээ гуйсан

Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

Ажлын хэсэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг Засгийн газраас “Монгол зэс”-д худалдсан нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж, хэд хэдэн хуулийг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ. Хууль зүйн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд дүгнэлтийг танилцуулахдаа “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Энэ хөрөнгийг бүрдүүлэхдээ дөрвөн компаниас зээл авсан байна. Тухайлбал, “Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар, “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлжээ. ХХБ-наас 70 сая ам.доллар зээлсэн байна. Мөн өөрөө 112 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан. “Монгол зэс”-ийн зээл авсан компаниуд мөн Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан байна. Зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц, бүр огт байхгүй компани, барилга зэргийг барьцаалсан болох нь тогтоогдож байгаа хэмээн мэдээлсэн юм. Тэрбээр мөн ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг төрийн өмчид эгүүлэн авч, 100 хувь улсын компани болгох санал гаргаж байна гэдгийг дуулгав.

Танилцуулгын дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгч, уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон юм.

Үүний дараа ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж нар Төрийн ордонд мэдээлэл хийв. Мэдээллийн үеэр Ц.Нямдорж гишүүн сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.

-2004, 2006 онд нэг удаа миний хүүхэд гэрээ хийсэн юм билээ. Ном журмын дагуу тэр ажлуудаа хийгээд больсон. Үүнийг нуугаад байх зүйл байхгүй. Миний хүүхэд “Эрдэнэт” рүү гэрээ хийхээр явахад би таньдаг хүнээсээ “Хууль номын дагуу хийгээд өгөөч” гэж гуйсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *