Categories
мэдээ нийгэм

Цонхоороо гал нээсэн иргэнд 30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ DNN.mn

Баянгол дүүргийн 30 дугаар хороонд байрлах орон сууцны цонхоор нэгэн иргэн галт зэвсгээр буудлага хийсэн хэрэг өнгөрсөн наймдугаар сард /2023.08.03/ гарсан билээ.

Тодруулбал, 55 настай, эрэгтэй Г нь согтуурсан үедээ иргэдийг ил задгай хог хаялаа гэх шалтгаанаар гэрийнхээ гал тогооны цонхоор карабин загварын буугаар гурван удаа буудсан байдаг.  Тэгвэл тус иргэнийг хуулийн байгууллагаас шалгаж, саяхан шүүхээс түүнд холбогдох хэргийг шийдсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гал нээж, танхайрсан иргэн Г-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн тухай хууль 5.2 дугаар зүйл. Танхайрах

  • 1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
  • 1.1.хэрүүл маргаан үүсгэж;
  • 1.2.бусдыг өдөөн хатгаж;
  • 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
  • 1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
  • 1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *