Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны талаар мэдээлэл хийлээ.
МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав: “МҮБХ-ны гол эрх үүрэгт хамаардаг нэг зүйл нь бөхийн барилдаан зохион байгуулах байдаг. МҮБХ 2018 онд шинэчлэгдсэнээсээ хойш бөхийн барилдааныг нээлттэйгээр зохион байгуулах бодлогийг баримтлан ажиллаж байна. Цар тахлын үед бөхийн барилдаан тогтмол зохион байгуулагдахгүй, бөхчүүдийн бэлтгэл хангагдахгүй байгаа зэрэгт дүгнэлт хийж гарааны 8 хүн барилдах барилдааныг зохион байгуулж байна. Анх удаа оноолтын системийг туршиж үзэж байна. Энэ нь үндэсний бөхөд чөлөөт бөх, жудотой адилхан оноолт, оноо олгоно гэдгээрээ онцлог юм. Бусад зүйл нь уламжлалт бөхийн барилдааны дүрмээрээ явагдана” гэлээ.