Яруу найрагч Ц.Хуланд анхан шатны шүүхээс гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож 9 жил дөрвөн сар хорих ял оноосон.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4-1-т зааснаар уг ялыг оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Тэгвэл яруу найрагч Ц.Хулан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах гомдлыг гаргажээ.