Улсын онцгой комисс хуралдааны шийдвэрээ танилцуулж байна.
Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Манайх зорилтот бүлгийн буюу насанд хүрсэн хүний 31 хувийг вакцины эхний тунг хийгээд байна. Мөн 3 орчим хувь буюу 65 орчим мянган хүнийг хамруулаад байна. Маргаашаас эхлэн өдөртөө 60 орчим мянган иргэдийг дархлаажуулалтад хамруулна.
Дүүрэг бүрд иргэдийг тээвэрлэх автобус гаргасан. Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах талаар мэдээлэл өгнө” гэв.
Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хотод байгаа орон нутгийн иргэдийг ямар зохион байгуулалтаар дархлаажуулалтад хамруулах вэ?
ЭМЯ: Өнөөдөр болон маргааш буух вакцинуудаар эхний ээлжинд хоёр дахь тунгаа хийлгэх иргэдэд хийнэ. Орон нутагт 147 мянган иргэн вакцины эхний тунг хийлгээд байгаа. Тэдгээр иргэдийн вакциныг орон нутаг руу явлуулна. Вакцины татан авалттай уялдуулан дарлаажуулалтын ажлууд цаашдаа үргэлжлээд явна.
-Вакцины хоёр тунд хамрагдсан иргэдэд ажил, амьдралын хэвийн горимд орох боломж бий юү?
УОК: Энэ асуудал яригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 75 мянга /Улсаас хийсэн 65 мянга, хувийн хэвшлийн 10 мянга/ хүн вакцины хоёр тунд хамрагдсан ч вакцинаас хойших 14 хоног өнгөрөөгүй хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүсээс PCR шинжилгээ шаардахгүй байх болон бусад нарийн зохицуулалтуудыг хийх журам боловсруулагдаж байна.
-Хатуу хөл хориог сунгах санал гаргасан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-УОК-ын нэгдсэн хуралдаан өнөөдөр болоогүй. Хөл хориотой холбоотой ЭМЯ-ны саналыг маргааш өглөө хуралдаж байж эцэслэн батлан Засгийн газрын ээлжит бус хуралдаан тогтоолд танилцуулах дараалал бий. Тэгэхээр маргааш хөл хорио сунгах эсэхийг эцэслэн шийд гаргана.