Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Чинзориг агсны нэрэмжит тэмцээн болно

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жил, уран бүтээлээ туурвиж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан нэрт хөгжмийн зохиолчийн нэрэмжит “Дууны хорвоо-2” тэмцээн ирэх сарын 11,12-нд Булган аймагт болох юм байна.

Тус уралдаанд мэргэжлийн бус дуулаачдаас эхлээд 18-40 насны МУСТА цол тэмдэгтэй уран бүтээлчид оролцох боломжтой аж. Тус тэмцээн хоёр үе шаттай үргэлжлэх бөгөөд наадмын эхний шатанд оролцогч хөгжмийн зохиолчийн дуунаас сонгож, төгөлдөр хуур хөгжимтэй оролцох юм. Мөн дараагийн шатанд фонограммтай байх бөгөөд “Дууны хорвоо” бүтээл нь заавал дуулах дуугаар онцолжээ.

Хоёр дахь жилдээ болох тус уралдааны шагналын хувьд тэргүүн байр таван сая, удаах байр гурван сая, гутгаар байрын эзнийг хоёр саяар урамшуулах бол тусгай байр хагас сая төгрөг байх ажээ. Сонирхуулахад Ц.Чинзориг агсны нэрэмжит анхны тэмцээнд ӨМӨЗО, Буриадын дуучид дуучид оролцож байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *