Нийслэлийн төр захиргааны авто баазын улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн 34 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гараагүй байна хэмээн Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ мэдээлэв.
Тодруулбал өнөөдөр /2023.12.18/ өглөө иргэд цахим орчинд “Төрийн мэдлийн автомашинууд тэгш тоогоор төгссөн хэрнээ хотоор давхисаар байна” хэмээн шүүмжилсэн. Энэ дагуу Нийслэлийн автобаазаас дээрх мэдээллийг өгч “Цэнхэр дугаартай машины хувь нийслэлийн автобаазын машин биш” гэх мэдээллийг өглөө