Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдын 27.1 хувь нь ойрын хоёр жилдээ ажлаас гарах сонирхолтой DNN.mn

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-өөс “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд хийсэн ажлуудын тайлан, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тайлан хэлэлцүүлгийн хүрээнд дараах илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн юм. Тодруулбал,

“Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” илтгэл-“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийгдсэн процессын дахин инженерчлэл” танилцуулга-“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын Ногоон, бүтээмжтэй, хөгжлийн бодлогын газрын дарга Б.Аз

“Төрийн албан хаагчийн их өгөгдлийн шинжилгээ судалгаа” танилцуулга–“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн дарга Ч.Алтан-Өлзий

“Төрийн албаны чанарын судалгаа-цахим” танилцуулга-“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын Ногоон, бүтээмжтэй, хөгжлийн бодлогын газрын мэргэжилтэн Ө.Баясгалан

“Төрийн албаны чанарын судалгаа-ярилцлага” танилцуулгыг “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын Ногоон, бүтээмжтэй, хөгжлийн бодлогын газрын мэргэжилтэн Э.Гантуяа нар танилцууллаа.

Төрийн албан хаагчдын 27.1 хувь нь ойрын хоёр жилдээ ажлаас гарах сонирхолтой

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-өөс хийж буй эдгээр судалгаа дүн шинжилгээнүүд нь холбогдох хариуцлагатай албаныханд болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн үр дүнд нөлөөлөхүйц хэмжээний урт болон богино хугацаанд хийж буй бодит судалгаа юм .

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Увс, Дундговь, Архангай, Ховд, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр, Баян-Өлгий аймгийн Засаг Даргын Тамгын газрын ажилтнууд зэрэг есөн аймгийн удирдлагууд онлайн хэлэлцүүлэгт орсноороо илүү онцлог хэлэлцүүлэг болов.

Мөн Ерөнхий сайдын ажлын алба, ЗГХЭГ, ЗГ-ын хүний нөөцийн газар, ХНХЯ, БШУЯ, Сангийн яам, ТАЗ, НЗДТГ, НДЕГ, УБЕГ, ТЕГ, ХХҮЕГ, СХЗГ, Удирдлагын академи, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, НҮБ ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг нийт 17 байгууллага оролцжээ.

Төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөн, төрийн албанаас гарах шалтгаан, албан хаагчийн сэтгэл ханамж зэргийг цогцоор нь судалсан байна.

Энэхүү судалгааг цахим болон чанарын судалгааг хослуулан хийснээрээ онцлог юм. Жишээлбэл, Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийг хамарсан “Төрийн албан хаагчийн судалгаа”-г цахим хэлбэрээр явуулжээ. Уг судалгааг Дэлхийн банкны олон улсын Төрийн албан хаагчдад зориулсан судалгааны үндсэн модулийг ашиглан боловсруулжээ.

Төрийн албанаас гарахад нөлөөлж буй нийтлэг шалтгаануудыг нарийсган тодорхойлж, тэдгээрийг багасгах арга хэмжээний санал боловсруулан холбогдох байгууллагуудад мэдээлж, зөвлөмж хүргүүлэх зорилгоор судалгааг хийжээ.

Дэлхийн 32 улсад энэхүү судалгааны аргыг ашиглан судалгааг хийж үр дүнд нь тухайн улс орнуудын төрийн албаны үйл ажиллагаа сайжирсаар байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд судалгаанд 21 аймаг есөн дүүргийн нийт 29165 төрийн албан хаагч хамрагдсан байна.

Төрийн албан хаагчийн зан төлөв, төрийн байгууллагуудын хүний нөөцийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлж чадахуйц дата мэдээллийг цуглуулан, үр дүнг боловсруулжээ.

Судалгаанд хамрагдсан албан хаагчдын 27.1 хувь нь ойрын хоёр жилдээ төрийн албанаас гарах сэдэлтэй байгаа гэж хариулсан байна.

Төрийн албан хаагчдын төрийн албанаас гарахад нөлөөлж буй хамгийн өндөр хувьтай хүчин зүйлс нь,

1. Сүүлийн гурван жилийн хугацаанд ямар нэг ёс зүйгүй үйлдлээс болж хохирч байсан

2. Хэт их дүрэм журам ажлаа хийхэд саад болдог

3. Цалиндаа сэтгэл ханамжгүй байдаг гэсэн судалгаа гарчээ.

One reply on “Төрийн албан хаагчдын 27.1 хувь нь ойрын хоёр жилдээ ажлаас гарах сонирхолтой DNN.mn”

Иргэдэд үйлчлэхээ мэддэггүй сул цалинтан хүнд сурталтнуудыг хөөж гарга.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *