Categories
мэдээ нийгэм

Товчоодоор 1641 тээврийн хэрэгслээр 5671 зорчигч хотоос гарчээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8483 хүн нэвтэрчээ.

Товчоодоор 1210 тээврийн хэрэгслээр 2812 зорчигч хот руу нэвтэрч, 1641 тээврийн хэрэгслээр 5671 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 84 ажилтан, алба хаанч үүрэг гүйцэтгэлээ гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *