Categories
мэдээ нийгэм

ТОСК ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчийн үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тулгамдсан асуудлуудтай танилцав.

ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй байгууллагынхаа хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулаад, Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уг хөтөлбөрийн дагуу 2015-2021 онд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулах юм. Засгийн газрын баталсан тогтоолын дагуу 82.3 тэрбум төгрөгний орон сууцыг түрээсийн санд шилжүүлсэнээр 1512 айл Түрээсийн орон сууцанд ая тухтай амьдарч байна.

Мөн “ТОСК” ТӨҮГ-ын тулгамдсан асуудлууд, түүнээс гарах гарцын талаар санал солилцож, Засгийн газрын тогтоолоор баталгаажсан авлагуудыг улсын төсөвт суулгах асуудлыг үе шаттайгаар шийдэхийн тулд нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн юм. Ийнхүү сайд Х.Баделханы салбарынхаа харьяа агентлаг, байгууллагуудтай танилцсан эхний уулзалтууд үр дүнтэй боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *