Categories
мэдээ нийгэм

Томуугийн вакцин хийж эхэллээ

Холбоотой Зураг

ХӨСҮТ-д томуугийн вакциныг өнгөрсөн баасан гаригаас эхлэн зургаан сартай хүүхэд болон бүх насныханд хийж эхэлжээ. Уг вакциныг эмчид үзүүлсний дараа хийлгэх бөгөөд вакцины насны хүүхдүүд товлолын вакцин хийлгэсэн бол хамтад нь хийлгэж болохгүй аж. Жил бүрийн томуугийн тархалтыг тандан судалж ямар төрлийн вирус эргэлтэд ихээр байгааг шинжилж тогтоосны үр дүнд улс орнуудад ямар төрлийн вакцин тараахаа тооцоолдог байна. Үүний дагуу Монгол Улсад Франц улсад үйлдвэрлэгдсэн томуугийн гурван хэв шинжийг устгах чадвартай вакцин иржээ.

Манай улсын хувьд 2003 оноос эхлэн томуугийн сайн дурын дархлаажуулалтад иргэдийг хамруулж ирсэн төдийгүй энэ жилийн дархлаажуулалт өнгөрсөн долоо хоногоос эхлэн 15000 мянган төгрөгөөр хийж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *