Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тив дамнасан нүүдэл DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Манай сонин “Элэг нэгтэн” хэмээх шинэ булан нээж байна. Энэ булангаараа бид тасарч бутарч хилийн чанадад байгаа монгол угсаатнуудын, гарал угсаа, өөдөлж уруудсан эмгэнэлтэй түүх, өнөөгийн амьдрал зэргийг хүргэх болно. “Элэг нэгтэн” булангийн эхлэл болгож “Дарагдаж нухлагдсан ч өвдөг сөхрөөгүй халимагууд минь” нийтлэлийг гаргасан нь уншигчдын талархлыг зүй ёсоор хүлээсэн юм. Энэ удаа Шинжааны Ойрадуудын түүхээс өгүүлэх болно. Хэдэн зууны өмнөх түүхийн жимээр биднийг хөтлөгч нь түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатар билээ.


-Өдгөөгийн Хятадын Шинжаан мужид амьдардаг Ойрад монголчууд гэж хэн юм бэ. Тэд угаасаа л тэнд амьдардаг байсан хүмүүс үү?

-Шинжааны нутаг бол эртнээс монголчууд, түүний өвөг дээдэс нутаглаж байсан газар. XV зуунаас Дөрвөн ойрад тэнд оршин тогтнож Манжид мөхөөгдтөлөө улс шиг улс байж бүс нутгийн бодлогыг тодорхойлж иржээ. Одоо тэнд “Их хядлага”-аас үлдсэн болон Ижил мөрнөөс нүүж ирсэн, бодлогоор суулгасан торгууд, хошууд, өөлд, дөрвөд, захчин, урианхай бас цахар гэсэн угсаатны бүлгээс бүрдсэн 180 мянга шахам монголчууд аж төрж байна.

-Ижил мөрнөөс хэзээ, хэн нь нүүж ирсэн бэ?

-Төв Азийн түүхэнд XVIII зуунд хэдэн томхон үйл явдал болж л дээ. Энэ бол бүгд монгол үндэстэн, монголчуудын түүх, соёлтой холбоотой зүйл. Үүний нэг нь 1755-1758 онд Зүүнгар хаант улсыг манжууд мөхөөж, хүн ардыг нь хүйс тэмтэрсэн явдал. Нөгөө нэг нь үүнтэй холбогдоод гарсан 1771 онд Ижил мөрний Ойрад буюу халимагуудаас хуучин нутагтаа ирсэн нүүдэл юм.

-Энэ нүүж ирсэн хүмүүс өмнө нь Зүүнгар хаант улсаас тасарч явсан хүмүүс гэдэг байх аа?

-Тийм ээ. Яагаад энэ хоёр хоорондоо холбоотой вэ гэвэл Зүүнгар хаант улсыг манжууд гурван удаагийн их цэрэг оруулж дайлах явцад тэндээс хэсэг ойрадууд нүүж Ижил мөрөн дэх халимагууд руу очсон юм. Ингээд Ижил мөрөнд өмнө нь буюу 1607 оноос удаа дараалан нэмэгдэж очсон торгууд, дөрвөд, хошууд нар дээр дахин дүрвэж зугтагсад очоод Ижилийн ойрадуудын хүн амын тоо их өссөн л дөө. Зүүнгар хаант улсаас Ижил мөрөн рүү нүүх нүүдлийг торгуудын Шэйрэн тайж, хойдын Дэжид тэргүүтэй ноёд тэргүүлжээ. Энэ нь 1755, 56 оны хэрэг явдал. Тэд Ижил мөрний халимагууд дээр очоод Халимагийн хаант улсын бүрэлдэх үүнд оржээ. Гэтэл Зүүнгар хаант улс мөхсөнтэй зэрэгцээд оросууд Халимагийн талаар явуулж байсан бодлогоо өөрчилжээ. Яагаад гэхээр Халимагтай эвгүй харьцвал Төв Азид хүчирхэг байгаа Зүүнгар хаант улс хөдөлнө гэдэг айдас байсан нь алга болсон. Халимагийн уламжлалт төрийн тогтцолцоог эвдэж эхэлсэн. Ноёд Тив дамнасан нүүдэл Манай сонин “Элэг нэгтэн” хэмээх шинэ булан нээж байна. Энэ булангаараа бид тасарч бутарч хилийн чанадад байгаа монгол угсаатнуудын, гарал угсаа, өөдөлж уруудсан эмгэнэлтэй түүх, өнөөгийн амьдрал зэргийг хүргэх болно. “Элэг нэгтэн” булангийн эхлэл болгож “Дарагдаж нухлагдсан ч өвдөг сөхрөөгүй халимагууд минь” нийтлэлийг гаргасан нь уншигчдын талархлыг зүй ёсоор хүлээсэн юм. Энэ удаа Шинжааны Ойрадуудын түүхээс өгүүлэх болно. Хэдэн зууны өмнөх түүхийн жимээр биднийг хөтлөгч нь түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатар билээ. зайсангуудын хүүхдийг барьцаанд авсан. Хант улсын шүүх-Заргын газрын бүтэц, үүргийг нь өөрчилсөн. Халимаг ноёдын эрх мэдлийг хасаж багасгасан. Мөн Оросын үнэн алдартны шашны лам нар Халимагт шашнаа дэлгэрүүлэх үйл ажиллагаагаа идэвхтэй, хүчтэй явуулж эхэлжээ.

-Халимаг чинь буддын шашинтай биз дээ?

-Буддын шашинтай, яг л Монголд өрнөж байсан буддын шашны дэлгэрэлт, хөгжил тэнд адилхан байсан. Сургах нэрийн дор залуусыг нь загалмайн шашиндаа оруулж эхэлсэн. Үүнд халимагууд маш эмзэглэсэн. Буцаж нүүх гол нэг шалтгаан энэ байсан. Ер нь оросууд халимагуудыг Турк болон Кавказын түрэг олон аймгуудын өмнөөс нохойд барьдаг мод болгож ирсэн байдаг. Наашаа нүүхийн өмнө л гэхэд 1770 онд гэхэд халимагаас 10 мянган цэрэг татаж дайнд оруулж байлаа шүү дээ. Дахин цэрэгт дайчилах яриа ч байсан гэдэг. Үүнээс гадна Халимагийн үржил шимтэй газруудад нүүдлийн украин, оросууд ирж суурьшин газар тариалан эрхлэх болсноор газар нутгаар хавчигдаж байжээ. Ингээд байдал өөрчл өгдөөд ирэхэд Халимагийн ноёд 1767 оноос цаашид хэрхэх талаар олон удаа ярилцсан байна. Их ч олон санал гарсан. Хоорондоо зөрчилтэй ч байж. Ихэнх ноёд хуучин Зүүнгар хаант улс буюу одоогийн Хятадын Шинжаанд очъё гэсэн санал гаргасан байдаг. Тэд Зүүнгар улсын хүн амыг хядан устгасан тухай олж мэдээд тэдний газар нутгийг эзлэн суух, бие даасан хаант улс байгуулахыг зорьсон.

-Зүүнгар хаант улс гэж тухайн үед хэр том газар нутагтай ямархуу улс байсан юм бэ?

-Балхаш нуурын сав газраас эхлээд Тэнгэр уул, Тэнгэр уулын урд талыг оруулаад Хами, Монгол Алтайн нурууны сав газрыг багтаасан өргөн уудам нутагтай улс байлаа. Зүүнгарыг бут цохисны дараа газар нутаг нь хоосорч, эзгүй нутагт нь урд талаас хотон, баруун талаас нь хасаг, бурууд нар шахаж орж ирсэн. Ингэсэн байхад ч одоогийн Шинжааны нутаг өргөн уудам. Ижил мөрөнд байсан Ойрадууд “Мөхсөн Зүүнгар хаант улсаа сэргээе, хуучин нутгаа эзэлж авъя” гэдэг дээр санал нэгджээ. Эцэст нь нүүхээр шийдэж холын аянд мал сүрэг, хүн ардаа бэлдсэн. Мөн тэд оросуудыг гэнэдүүлж нууцаар нүүхээр шийдсэн дээ. Тэд 1771 оны нэгдүгээр сарын 5-нд наашаа нүүжээ.

-Бүгдээрээ юу?

-Халимагууд Ижил мөрний наана, цаана хоёр хэсэг амьдарч байжээ. Хамгийн олон хүн амьдарч байсан голын наад хэсэг нь наашаа нүүсэн байдаг юм. Мөрний цаад талын хэсэг нь тэндээ үлдсэн. Яагаад гэхээр тэр жил дулаахан өвөл болж голын ус сайн хөлдөөгүй цөмр өөд байсан учраас гол гаталж чадаагүй. Ижил бол өргөнөөрөө манай Өгий нуурын өргөн шиг. Цаад талын эрэг дээр байгаа мод бараг үзэгдэхтэй үгүйтэй харагддаг дэлхийн том мөрөн шүү дээ. Бас нүүхээс татгалзсан, эргэлзэж тээнэгэлзсэн ч байсан биздээ.

-Хэр олон хүн наашаа нүүсэн юм бол…

-Хүн амын гуравны хоёр нь наашаа нүүсэн гэдэг. Наашаа нүүсэн хүний тоо нь олон янз байдаг ч баттай эх сурвалжаас үзвэл 168 мянга 80 хүн нүүсэн гэсэн тоо байна. Нүүдлийн төгсгөл буюу Зүүнгарын нутаг Ил мөрний эрэгт ирэхэд 66 мянга 73 хүн үлдсэн байв. Тэр нүүдэлд зуун мянган хүн үрэгдсэн. Энэ үйл явдал Орос болон Турк, бүс нутгийн нийгэм улс төрийн нөхцөлд их өөрчлөлт гаргасан. Энэ бол зүгээр нэг хэсэг ард түмний нүүдэл биш. Түүхийн маш олон өөрчлөлт үүнтэй холбоотой гарч ирсэн. Халимаг улс тухайн үед Оростой хийсэн гэрээ ёсоор Туркаас, Каспийн чинадын аймаг улсуудаас Оросыг хамгаалах халхавч болж байсан. Тэр халхавч маш хүчгүй болж үлдэж байгаа хэрэг. Нүүдлийг мэдээд оросууд тэр дор нь гавшгай цэрэг гаргаж нэх үүлсэн ч гүйцэж чадаагүй. Волга (Ижил) мөрнөөс Зай (Урал) мөрөн хүртэл, бас Зайгаас зүүнш халимагуудын нүүдэл маш хурдан явсан учраас гүйцэхгүй болсон байв. Халимагууд нүүхдээ эд хөрөнгөө бусдад ашиглуулахг үйн тулд өвөлжөө бууцаа шатаасан. Энэ нүүдлийн үеийн нөхцөл байдал тун хүнд байжээ.

-Наашаа явсан нүүдэл асар их хохирол амссан нь нас барсан хүмүүсийн тооноос илт байна. Яагаад тэр вэ?

-Оросууд цэрэг нэхүү- лээд гүйцэж чадахгүйгээ мэдсэн хойно зам зуурын хасаг (казак)-уудад даалгавар өгс өн. Нүүж яваа халимагуудыг цохиж олзыг өөртөө ав. Болж өгвөл буцаа, алж хяд, олзол гэсэн байна. Нүүдэл гэнэт болсон учраас хасгийн баруун хэсэг нь нэг их цохилт өгч чадаагүй. Ойрадууд ч бэлтгэлтэй ч байсан. Нүүдлийг сум тусах газар дагалдах цэргээр хамгаалж явсан. Сөрөг довтлох ангиудыг ч бэлэн байлгажээ. Араас ирэх цохилтыг даах хэмжээний цэрэг арыг хамгаалж явсан. Энэ бүхнийг нарийн зохион байгуулсан учраас эхний үеийн дайралтыг ажрахгүйгээр давсан.

-Тэд хэр урт замыг туулж ирсэн бэ?

-Нийт нүүдлийн зам нь 6000 гаруй км. Эхний гурван мянгад нь боломжийн явсан. Гэхдээ нүүдэл дүн өвлөөр явсан болохоор маш хэцүү байжээ. Өвлийн хахир хүйтэн, хаврын шуурга тэдний мал сүргийг туйлдуулан, хохирол амсч эхэлсэн. Нүүдлийн замд өтгөс, нялхас олноор үхэж үрэгдэж замд гээгдэн хоцорч байжээ. “Халимаг хаадын тууж” гэдэг 1770-аад онд зохиогдсон сурвалж бий. Нүүдэлд оролцсон хүн бичсэн бололтой сурвалж. Тэнд Хасгийн довтолгооныг хоёр хуваасан байдаг. Эхнийх нь болох Авлай хааны довтолгоон их хүнд бэрх байжээ. Нүүдэлчид харилцан тулалдсан учраас Авлайн цэрэг ч хохирол амсч дийлэлгүй үлдсэн байна. Харин зүүн хасагийн Ирлай султан ядарсан нүүдэлчидтэй дайтаж байснаа найрамдсан нэртэй нүү- дэлчдийг нутагтаа хагас сар амрах боломж олгожээ. Энэ бол хууран мэхлэлт байсан. Энэ хугацаанд Ирлай султан Авлай зэрэг хаадаас цэрэг цуглуулж байгаад дайрсан. Тэнд нүүдэлчид маш их хохирол амссан. Эд хогшлоо булаалгаж дууссан. Тэд халимагт 150 жил суурьшихдаа хүчирхэг байсан улс болохоор маш эд агуурстай байсан хэрэг. Хамгаа булаалгаж, хүнээ алуулж тэднээс арай гэж мултарчээ. Олон ч хүнээ олзлуулсан. Замын туршид хаягдаж гээгдсэн, олзлуусан нь их. Тэднийг өмнөд Сибирийн хилийн заставт харьяалагддаг байсан боолын зах дээр худалдсан гэж халимагийн түүхч У.Очиров тэмдэглэсэн байдаг. Нүүдэлчдийг цаана нь Буруудууд хүлээж байв. Киргизүүд л дээ. Сурвалжид бичснээр буруудууд нүүдэлчдийг баяр, найр цэнгэлийн өдөр мэт баярлалдан угтжээ. Нэг ёсондоо дээрэмдэж олзлох гэж. Ойрадууд XVII, XVIII зууны туршид киргиз, хасагуудыг нэгтгэн захирч байсан болохоор заналт дайснууд нь гэсэн үг л дээ. Буруудыг арай гэж давсан нүүдэлчидийг Төв Азийн халуун элсэн цөл угтжээ.

-Ийм замаар явна гэдгээ төлөвлөөгүй байсан юм болов уу?

-Тэд төөрсөн. Тэр ард түмэн тэсэх үү, үгүй юу гэдэг дээрээ тулж ирсэн. Балхаш нуурт хүрэхийн өмнөх 10 хоног буюу 500 орчим км газар цөлд ирж ангаж цангахын зовлонд унасан. Анх Сибирийн өвлийн хүйтэн цаг агаарт зовж байсан бол сүүлдээ говь цөлийн зуны халуун тэднийг зовоожээ. Хүмүүс хатаж үхэхгүйн тулд сүүлчийн арга хэмжээ болгон үхэр адууныхаа гүрээний цусыг ууж явжээ. Үүнээс үүдэн тахал гарч, ядарч туйлдсан нүүдэлчдийг улам л хорогдуулсан. Энэ бол маш хүнд нүүдэл. Явсаар байгаад Балхаш нуурт ирсэн ч хүн малд ус тохирохгүй зэргээс болж хорогдсоор л байсан. Тэд Балхаш нуурыг тойрохдоо хоёр хуваагдаж явжээ. Дээрэмчид салахгүй дагасаар, хохирол үзүүлсээр. Нүүдэлчдэд хамгийн сүүлд тэмээ л үлдэж. Яс, арьс болтоо турсан ч нүүдлийн голыг тэмээ нугалсан гэдэг. Иймээс тэмээг ойрад монголчууд их хүндэлдэг. Ямар ч тохиолдолд, тэмээ хэрэггүй байсан ч тэмээ өгсөн үржүүлдэг нь үүнтэй холбоотой. Саяхныг хүртэл айл бүхэн 5- 10 тэмээтэй байлаа.

-Нүүдэлчдийг ямархуу нөхцөл байдал угтсан бол…

-Маш том нүүдэл байсан учраас нүүдэл ирж яваа чимээ манжуудад аль хэдийнэ хүрсэн байв. Илийн голын хөвөөнд гурван түмэн цэрэг хүлээж байв. Анх ойрадууд Ижил мөрнөөс гарахдаа Зүүнгар хаант улсаа сэргээх зорилготой хүчирхэг хүмүүс байсан бол зорьсон газраа ирэхдээ ядарч зовохын туйлд хүрсэн байв. Амьтай голтой л хүмүүс байсан. Ингээд үлдсэн ноёд хоорондоо зөвл өлдөж байгаад Манж Чин улсад дагаар орсон. Тэд 1771 оны наймдугаар сард хүсэж мөрөөдсөн Ил гол, Тэнгэр уулынхаа хойт хормойд хү- рэлцэн ирсэн юм. Найман сар үргэлжилсэн дэлхий дахины сүүлчийн том нүүдэл амжилттай зорьсон газраа ирлээ. Том гэдэг нь оролцогчдын тоо, туулсан зам, замналаар нь хэлж байгаа юм. Есдүгээр сард нүүж ирсэн хүмүүсийн голлох ноёд Бээжинд очиж Манжийн хаанд бараалхан үндсэн албат нь болжээ. Хол замыг чадан ядан туулж ирсэн энэ хүмүүс бол одоогийн Шинжаан-Уйгарын өөртөө засах орны ойрадуудын ихэнх хэсэг нь юм.

-Нүүдэллэгсэд ямар овог, аймгийн хүмүүс байсан бэ?

-Нүүдэллэж ирсэн тэр хүмүүсийн ихэнх нь торгуудууд. 66073 хүний 59565 нь торгууд, 6000 нь хошууд, бас цөөхөн дөрвөд, хойд аймгийнхан байсан. Манжууд тэднээс их болгоомжилж байсан учраас бөөнөөр нь байлгах боломж олголгүй хоорондоо 200-300 км-ийн зайтай таван хэсэг газар тарааж суурьшуулсан. Манжийн Тэнгэр тэтгэгч хаан Илийн жанжинд “салган тохируулж, хү- чийг нь бууруулах” зарлиг буулгаж 5 зам хуваасан байна. Түүнээс шалтгаалаад Харшаар, Ховогсайр, Хар усан, Жин, Булган голын торгууд гэсэн таван хэсэгт тэд амьдрах болсон юм. Харшаарт торгуудуудтай хошуудууд хамт сууж байгаа. Торгуудын нүүдлийг толгойлж ирсэн гол хүн бол Увш хаан. Бас Цэвэгдорж тэргүүтэй ноёд. Харшаарын торгуудын нутагт Увш хааны хөшөөг торгууд түмэн босгосон байдаг. Манжууд Ойрадын зоригт баатар эрсээс болгоомжилж голлох ноёдыг удалгүй хороосон бололтой. Идэр залуу 30 гаруй настай Увш хаан 1774 онд учир битүүлэгээр нас барсан. Нэг үг бий. “Оросын өрөмтэй ногтноос гараад Манжийн төмөр ногтонд оров” гэж.

-Одоо Шинжаанд хэр олон ойрад монголчууд байна вэ?

-Шинжаан гэдэг бол Шинэ хязгаар гэсэн үг шүү дээ. Зүүнгар хаант улсыг мөхөөсний дараагаар байгуулсан мужаа Шинэ хязгаар гэж нэрлэсэн. Өнөөдөр Шинжаанд 180 мянган ойрад монголчууд байна. Ихэнх ынь саяын миний ярьсан нүүдлээр ирсэн торгууд, хошуудууд. Түүнээс гадна хуучин нутагтаа буюу Зүүнгар улсаас үлдсэн өөлдүүд байна. Хоосорсон нутгийг мануулахаар манжууд Цахар найман хошуунаас авчирсан хэсэг цахар бий. ХХ зууны эхээр нүүж очсон, эсвэл хил тогтоолтоор цаана үлдсэн Ховдын хязгаарын буюу манай алтайн урианхай, мончоог урианхай, захчинаас нилээд тоотой байна. Бас цөөхөн дөрвөд бий. Ижил мөрөнд нүүлгүй нутагтаа үлдсэн ойрадууд бол өнөөгийн Халимаг улс шүү дээ. Үлдсэн халимагууд “Яагаад биднийг хаяад нүүгээ вэ. Чулуун жинсэнд дурлаа юу” гэж халаглаж ярьдаг. Уг нь бүгдээрээ наашаа ирэх байсан боловч байгалийн болон бас бус шалтгаанаар нэг хэсэг нь үлдсэн. Энэ нь үлдсэн ард түмэн зовж зүдрэхийн эхлэл болсон. Оросууд гол ноёдыг нь Санкт-Петербурт аваачин цаазалсан. Халимагийн хант улсыг устган Астарханы амбан захирагчийн мэдэлд оруулсан. Тэр нүүдэл ард түмнийг салгасан. Өөрөөр хэлбэл, Оросын Ижил мөрний халимагууд Шинжаан болон Монголд байгаа торгууд, хошуудууд салж хагацаад 240 шахам жил болж байна.

-Монголын торгууд, дөрвөдүүд халимагийн торгууд дөрвөдүүдтэй тун ойрхон гэсэн үг юм байна. Тийм үү?

-Халимагууд анх 1607 онд Алтай уулын цаана, Эрчис мөрнөөс Дөрвөн ойрадаас салж Ижил мөрөн рүү нүүсэн байдаг. Тэрний нэг хэсэг нь дөрвөдүүд байсан. Дөрвө- дүүдийн ахлагч гол ноён нь Далай тайш. Далайбаатар тайш ч гэдэг. Далай тайш бол Өндөр гэгээн Занабазарын ээж Ханджав хатны эцэг юм. Тэр цагт халх ойрадын ноёд худ ургийн холбоотой байв. Далай тайш зургаан хөвг үүнтэй байсан бөгөөд дөрөвд үгээр хөвгүүн нь Омбо дайчин хошууч. Аавыгаа дагаж Ижил мөрөн рүү явалг үй нутагтаа үлдэж Алтайн цаадах Эрчис мөрөнд Дөрвөд аймгаа захирч үлджээ. Түүний хойчис ийн үе уламжлан захирч ирсэн ард иргэд нь одоогийн Монгол улсын дөрвөд, баядууд. Тийм болохоор Монголын дөрвөд, баядууд Халимагийн дөрвөд, баядуудтай холбоотой бөгөөд 400 гаруй жилийн өмнө салсан хүмүүс юм. Харин Ховд аймгийн Булган сумын торгууд, хошууд нар бол тэр алдарт нүүдэлд оролцогсод, амьд үлдэгсэд. Тэд халимагийн торгуудаас салаад 240-өөд жил болж байна гэсэн үг. Ард түмэн ингэж л салж нийлж байдаг юм байна л даа. Монголын Булган сумын торгуудуудтай уулзаж ярилцаж байхад нэг л хүчирхэг, дайчин хүмүүсийн үнэр мэдрэгддэг. Түмэн зовлонг тэсэж туулсан баатруудын үр хойчис шүү. Монголд 14, 15 мянгуулаа гэхэд олон хөдөлмөрч, бүтээлч хүн төрж гарсан байдаг юм.

-Салж хагацана гэдэг бол хэцүү хувь тавилан юм даа…

-Нүүдлээс үлдсэн Халимагийн ард түмэн эхний жил үүдэд маш хүнд хэцүү байсан. Оросын бодлогын үр дүнд халимагууд тархай, хүчг үй болсон. Орост соёлоо дээрэмдүүлэхээс гадна нөгөө талаасаа эртний өшөөт башкир, мангад, татаар, хасаг олон угсаатан шахаж, өргөн уудам нутгаас нь багасч эхэлсэн гэдэг. Нүүдлээр салсан ард түмэн биенээ маш их санаж байсан. Нэг нэгээ үгүйлсэн дуу нь эмгэнэлтэй түүх. Ингэж энэлж шаналж биенээ үгүйлж байсан нь дуунд нь үлдсэн байдаг.

-Та тийм дуунаас нэрлэхг үй юу?

-Ижил мөрөнд цутгадаг Актавын гол гэж байна. Нутгийнхан Ах дүүгийн гол гэж нэрлэдэг. Тэр Актавын гол гэдэг дуунд, “Ах дүүгийн голын ус нь ус нь Аагтайхан цайдаа зохимжтой билээ л …Ирэхийн чинь сэтгэл байхад Ижилийн ус нь шалчааг (шалбааг) билээ л” гэж дуулах юм. Ирэх хүний сэтгэл байхад тэр их мөрний ус шалбааг гэж дуулж байна.Тэгж л нэг нэгээ санан дурсаж байжээ. Ийм утгатай дуу, туульс олон. “Ил голын усыг амттай гэж бодов уу Ижил голын усыгаа гашуун гэж голов уу” гэж дуулж байх жишээтэй. Манай энд ирсэн торгуудын дуу ч адилхан. “Ижил талаа халиахаар (харахаар) Ингэн тэмээ нь газарч Инэг (янаг) талаа халиахаар (харахаар) Хоёр нүдэн газарч Алтай талаа халиахаар (харахаар) Атан тэмээ нь газарч гэж санан дурсан дуулж явжээ. Энэ цагаас хойш оросууд халимаг ойрадуудыг чангалж, вакуумд хийсэн түүхтэй. Халимаг ийнхүү Ижил мөрөнд үлдэж хоцорсон явдал бол Монголын түүхийн эмгэнэлтэй хэсэг. Нүүж ирсэн ойрадууд Манжид дагаар орсон нь Манжийн түүхийн хамгийн тэмдэглэлтэй үйл явдал болсон байдаг. Манжийн хаан ордондоо хэдэн хоногийн найр хийж, тэр хүмүүсийн хаанд бараалхаж байгааг хананд зурж үлдээжээ.

-Хэрэв наашаа салж нүүгээгүй байсан бол Халимагийн түүх арай өөр байх байж ээ?

-Хоёр гурван сая хүнтэй хүчирхэг ард түмэн байх байжээ. Гашуун түүх ярих юм бол монголчууд тогтоосон тооноос дээш гарах хувьгүй ард түмэн юм болов уу гэж би боддог. Яагаад гэхээр хүн ам нь өсөөд ирэхээр өөрсдөө хуваагдаад, сарниад бусдын боол болдог. Арай гэж хүн нь өсөхөөр монгол гэдгийг тодорхойлох соёлыг бусад нь булаагаад авдаг. Буриад, Тува, Халимагийн хэл соёл Оросын соёлд автсан байна. Өвөрмонголчуудын нэг хэсэг нь Хятадын соёлын нөлөөнд автаж байна. Монгол угсаатны хүн ам нь тодорхой тоонд л эргэлдсээр иржээ. Түүхийн хараал зэм хүртсэн мэт. Халимагт нэгэн овгийн хүмүүс надад сонин зүйл хэлсэн. Тэд тэнгэрийн хараал хүртсэн хүмүүс гэнэ. Хүн ам нь өсдөггүй. Чингис хаан Тангудыг дайлж яваад нас барахад Бурхан халдунд онголохоор цогцыг нь тээж явах замын дагуу буй хүн ардын хороодог. Тэр овгийнхон замд таарсан байсан гэнэ. Тийм учраас тэнгэрийн хараал хүрч тогтсон тооноос дээш гардаггүй гэж хэлж билээ. Монголчуудын өсөлт дэвжилтэд хүн амын тоо их чухал.

-Халимагуудын дууг сонсохоор өрөвдмөөр юмаа...

-Өрөвдөлтэй. Тэр үрэгдсэн 100 мянга бол өнөөгийнхтэй харьцуулшгүй тоо. Өнөөгийн 100 мянга бол өсдөг, үрждэг тоо. Тэр үед монголчууд төдийгүй дэлхий дахины хүн амын тоо цөөхөн байсан. 100 мянга бол том тоо шүү.

-Манай баруун аймгуудад одоо амьдарч байгаа ойрадууд хэзээ наашаа орж ирсэн хэрэг вэ?

-Заримынх нь суугуул, уугуул нутаг нь юмаа. Дөрвөд, баяд, захчин зэрэг нь 1755- 1758 онд Манжууд Зүүнгар улсыг устгахтай зэргэцэн орж ирсэн ард түмэн. Манжууд хоёр удаагийн их цэрэг Зүүнгар улсад оруулаад ялагдаж, гурав дахь удаагаа бүгдийг нь хядах зорилготой дайрсан. Эр, эм гэлгүй хөнөөж, үлдсэнийг нь ихэнхийг нь боол болгон Хятадын Хөх мөрөн мужид хүртэл цөлсөн. Бууж өгсөн, дагасан хэдийг нь Монголд суулгасан нь таны асуугаад байгаа хүмүүс билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *