Төгрөгийн хадгаламж энэ оны 8 дугаар сарын эцэст 14.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 6.7 (0.05 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (12.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламжийн 12.8 (88.6 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.6 (11.4 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 5.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 230.6 (4.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 599 .4 (13.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.