онголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2024 оны 10 дугаар сард 3392.02 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 60.5 төгрөгөөр чангарч, 9 дүгээр сараас 11.1 төгрөгөөр суларсан аж.
Монголбанкнаас зарласан төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 3698.49 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 52.1 төгрөгөөр суларч, 9 дүгээр сараас 55.3 төгрөгөөр чангарчээ.
Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 35.22 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 0.4 төгрөгөөр, 9 дүгээр сараас 1.8 төгрөгөөр чангарсан байна.
Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 478.55 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 6.2 төгрөгөөр, 9 дүгээр сараас 0.9 төгрөгөөр суларсан дүн юм.