Өнөөдөр 13 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаанаар ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх юм байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 онд ахмадуудын тэтгэврийг 30 орчим хувиар нэмэх шийдвэр гаргасан. Засгийн газар 2018 оны төсвийн хуулийг төслийг боловсруулахдаа тэтгэвэр нэмэгдэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг суулгасныг УИХ-аар баталсан бөгөөд 150 тэрбум төгрөгийг нэмэлтээр суулгасан юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх, улсын нөөцөөс өвс тэжээл гаргах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.