Халдвар илэрсэн жолооч Д-ийн ойрын хавьтагч байсан иргэдээс коронавирус илрээд байгаа билээ. Иргэн Д-гээс халдварласан хоёр тохиолдол эхнэр, нөхөр бөгөөд тэд “Тэсо ХХК”-д ажилладаг байжээ.
Тодруулбал нөхөр Н нь “Тэсо ХХК”-д жолооч хийдэг бол эхнэр Ш нь борлуулалтын менежер хийдэг байсан гэх мэдээлэл байна. Мөн Тэсо компанийн “Ice Mark” үйлдвэрийн ажилчид энэ сарын 08-нд болсон “Хархан нүд” тоглолтыг үзжээ.Маргааш буюу 11 дүгээр сарын 16-нд ТЕСО ХХК бүх ажилчдаа коронавирусний шинжилгээнд хамруулна юм байна.