Өнөөдөр БСШУЯ-наас өнгөрсөн хичээлийн жилд ажлын амжилтаараа тэргүүлсэн багш болно сургууль, цэцэрлэгийг шалгаруулсан юм.
2015-2016 оны хичээлийн жилийн оны тэргүүний багшаар Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар сургуулийн бага ангийн багш Б.Гансайхан, Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сарыгуулийн бага ангийн багш О.Мөнхгэрэл, Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ сургуулийн химийн багш Ц.Чимэдрэгзэн нар тодорлоо. Улсын тэргүүний цэцэрлэгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15 дугаар цэцэрлэг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 24 дүгээр цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Нарлаг” цэцэрлэг тус тус шалгарав.
Харин улсын тэргүүний сургуулиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль, Монгол-Оросын хамтарсан сургууль, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар сургууль шалгарч, өргөмжлөл, шагнал гардсан юм.