Categories
мэдээ нийгэм

Тэргүүн тэрбумтан алдарт Жон Рокфеллер

Холбоотой Зураг

Жон Дейвисон Рокфеллер 1839 оны долдугаар сарын найманд Нью-Йорк мужид төрсөн байна. Түүний эх нь Христийн шашныБаптист урсгалыг шүтдэг нэгэн байсан бөгөөдхүүдээ “хөдөлмөрлө бас хадгал” гэдэг зарчмыг ой ухаанд нь, хар багаас нь сургасан аж. Жон хүү нэг жин чихэр үйлдвэрээс нь худалдаж аваад жижиглэндотор нь чөмөг нэмж хийн боож,төрсөн эгчээрээ заруулдаг байсан гэдэг. Бүр долоон настай байхдаа өөрсдийн үржүүлж бойжуулсан цацагт хяруулыг хөршүүддээ баярын үеэрзарж, олсон50 доллараа буцаагаад тэдэнд жилийндолоон хувийн хүүтэй зээлүүлдэг байжээ.Гэвч тэрээрдунд сургуулиа ч бүрэн төгсөөгүй нэгэн билээ. Арван зургаан насандаа тэрээр гурван сарын нягтлангийн курс л төгссөн байна. Хагас жил шахам ажил хайсны эцэсттэрээр “Хьюитт болонТаттл” (Hewitt and Tuttle) компаний ерөнхий нягтлан бодогчийн туслахаар ажиллах болсон аж. Энэ компани эхлээд сард 17 доллар, удалгүй түүний хичээл зүтгэлийг нь үнэлж сарын 25 долларын цалинтай ажилллуулах болов.Ийм их цалин авах болсондоо тэрээр ичиж, зовж байгаагаа ний нуугүй хэлж, ажилдаауламих хичээн зүтгэх болсон байна.Сохор зоосыгхадгалвал мөнгө болдгийг яс манхандаа хүртэлойлгосонтэрээр хамгийн эхний цалингаасаа нягтлан бодогчийн дэвтэр худалдан авч, бүх зарлага, орлогоо тэмдэглэж, энэхүү дэвтрээ насан эцэс болтлоо хайр гамтай хэрэглэж тооцоогоо бодсоорбайжээ. Тэрээр дөрвөн жилийн дотор 800 долларын хуримтлал бий болгож дээрээс ньааваасаа 1000 доллар зээлж өөрийн анд Морис Кларктай хамтран хувийн худалдааны пүүсийг байгуулсан байна.

Энэ пүүсийг хөгжин дэвжихэд АНУ-д болсон иргэний дайн тун ч их тус болсон гэдэг. Байлдаж байсан хоёр тал хоёулаа түүнд өндөр үнэ төлж байсан бөгөөд харин андууд тэдэнд мах, гурил, давс хангалттай нийлүүлдэг байжээ. Дайн төгсөх үеэр Пенсильван мужийн Кливленд хотоос холгүй нефтийн цооног олдож удалгүй энэ хот “нефтийн төв” болсон байна. Нефтийн цооног гаргах төхөөрөмж 1000 доллараас бага үнэтэй байсан бөгөөд хоёр анд энэ бизнес рүү бүх анхаарлаа төвлөрүүлж эхлэв. Жилийн дараа Рокфеллер бүх хөрөнгөө зөвхөн нефть бүтээгдэхүүнд зарцуулахыг хоршигчдоо санал болгов. Харин андКларк нь эсрэг саналтай байжээ. Иймд Жон андынхаа хувьцааг 72500 доллараар худалдан авч пүүсээ зөвхөн нефт олборлох ажилд зориулах боломжтой болсон аж.

Иргэний дайн дуусангуут мэдээж АНУ-ын эдийн засгийн сэргэлт эхлэв. Өөрөөр хэлбэл айл гэр болгонкеросин дэнлүү болонхөдөө аж ахуй, үйлдвэрийн багаж, техникийг тослох тос худалдан авах чадвартай болж эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдэж эхэлжээ. Чухамхүү энэүед Рокфеллерийнкомпанижилд хоёр сая долларын цэвэр ашигтай ажилласан нь үнэхээр гайхамшиг байлаа. Гэхдээ Рокфеллерийн толгой дээр аянгын хар үүл хуралдаж эхлэснийг хэлэхгүй өнгөрч болохгүй.Учир нь тэд түүхий нефть нийлүүлдэг байсан нь өөрийн өртөг нь нэн хямд учир хэтэрхий их бүтээгдэхүүн гаргах боломжтой байсан явдал юм. Ганц жишээ авахад, талхны цехтэй байсан нэгэнгерман эр талх үйлдвэрлэхээ зогсоож, түүхий нефть боловсруулан дэнлүүнд хэрэглэгдэх керосин үйлдвэрлэх авсаарханүйлдвэр байгуулсан байна. Жон энэ жижиг үйлдвэрийг үнэ цохин худалдан авч өнөөх герман эрийг дахин талх жигнэдэг болгож чадсан гэдэг. Гэвч Жон тэртэй тэргүй болох аянганаас зайлж чадаагүй юм. 1870 он гэхэд Жоны үйлдвэр хэрэгцээнээс гурав дахин илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд байв. Ийнхүү эдийн засгийн хямрал эхлэх нь тэр. Гэхдээ Жон энэ хямралыг тоохооргүй нэгэн байв. Учир нь түүний санхүүгийн боломж яаж ч мөнгөний ханш унасанөөрийгөө аваад явчих чадвартай буюу хэт гэмээр их орлоготой болчихсон байсан гэсэн үг билээ. Үүнийгээ тэрээр тун ч оновчтой тодорхойлсон байдаг.“Хэрэв нефтийн үнэ унавал бидэнд бусад эх ундаргуудыгнь худалдан авахад хэн ч саад болохгүй гэсэн үг. Бидэндбусад баячуудаас ялгагдах нэг онцлог бий. Тэр нь манай улсын эдийн засаг эцэстээ хүртэл доройтсон чбид сандралд оролгүй, харин ч ашигтай гарах санхүүгийн боломж байгаад оршино” гэсэн аж.Тийм ээ. Чухамхүү энэхүү “алтан” үед л Рокфеллер“нөхөрлөл” байгуулан, хүчтэйдээрээ улам хүчирхэгжин,нэгэнт сульдаж ядраад байсанбусад нефтийн цооногуудыг хүч түрэн худалдан авсан билээ. Дэлхийд өнөө хүртэл нэр нь цуурайтах болсон “Standard Oil” хэмээх хувьцаат компани бий болсон түүхэнэ юм. Гэхдээ сайн юманд садаа мундахгүй гэдэг шиг эдийн засгийн хямралын үед хямдхан худалдан авсан цооног болгоныхоо өмнөөс жинхэнэ хямралтай нүүр тулан уулзах нь түүний үүрэг байв.

1870 ондАНУ-д эхэлсэн эдийн засгийн хямрал жилийн дараа дээд цэгтээ хүрэх нь тэр. Тэр жил 32 насны сүүдэр зооглоод байсан, магадгүй дэлхийд хамгийн их санхүүгийн боломжтой байсан Жон хүртэл мэгдэн сандарч байсан нь түүх болон үлджээ.

Энэ тухайгаа тэрээр, тэртээ хожим дурсахдаа “Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байв. Чухамхүү юу хийх хэрэгтэйгээ бас мэдэхгүй байв. Гэхдээ л ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байсан. Тэгэхгүй бол бизнес сүйрэх болчихоод байсан юм” гэсэн аж. Юу хийсэн нь өнөөгийн бидэнд ч ашиг тусаа өгөх байх.Эхлээд тэрээр төмөр замаар зөөгдөх өөрийн нефтийг ямар нэгэн саадгүйгээр шууд тээвэрлүүлэх аргыг сэдсэн байдаг.Гэхдээмэдээж хамгийн хямд үнээр. Үүний тулд төмөр замын компанид “Бид нефьтээ зай завсаргүй зөөвөрлөж танай төмөр замыг байнгын ажиллагаанд оруулъя. Харин та нар үүний хариуд бидний хичээл зүтгэлийг үнэлж зөвхөн манай компаний бүтээгдэхүүнийг бусдаас хямд үнээр зорчуулна уу ” гэсэн байна. Мэдээж, хямралд ороод байсантөмөр замынхан уухайн тас зөвшөөрөлгүй яахав. Бас болоогүй ээ. Тэр үед түүхий нефтийг дарс шиг модон торхоор тээвэрлэдэг байж. Үүнийг Жон халж,анхны цистернийг бий болгосноор бас дахин ашиг олох боломжтой болсон байна. Энэ бүхний эцэст тэрээр өрсөлдөгчдөө унагах хамгийн муухай гэж хэлж болохоор аргыг ч хэрэглэж болох боломжтой болжээ. Тухайлбал, хөрөнгийн бирж дээр өөрийн“Standard Oil”-ийн хувьцааны үнийг навс буулгаж бусад өрсөлдөгч жижиг компаниудыг дампуурлын ирмэгт аваачин тэднийг ээлж дараалан худалдан авдаг болжээ. Гэхдээ үүний цаанаөөсдийгөө байгаагнуухын тулд завсрын компаниудыг ашигладаг байсан аж. Завсрын компани гэдэг нь мэдээж өөрсдийнх нь бий болгосон компаниуд л даа. Энэ компаниудаар дамжуулдаг нь өрсөлдөгчдөөсөө өөрсдийгөө нуух маш сайн арга байв. Иймээс өрсөлдөгчид нь цаана нь “Standard Oil” байгааг мэдэлгүй ямар ч ажиг, сэжиггүйгээр өөрсдийн компанийг зуучлагч компанд нь зарчихдаг байсан гэнэ.

Өөрсдийн хийж байгаа үйлдэл болгоныг “Standard Oil”-ынхон тухайн үеийн альч улсын тусгай албаныхан атаархмаар нууцладаг байсан гэдэг.“Standard Oil”-ын төлөөлөгч болгонудирдлагатайгаа нууц бичиглэлээр харьцдаг байж. Яг л тагнуултай кинонд гардаг шиг. Тэр бүү хэл тэд зах зээл болон өрсөлдөгчийнхөө тухай мэдээ цуглуулдаг эдийн засгийн тагнуулын бүхэл бүтэн сүлжээтэй байсан ажээ. Сонирхуулахад, өнөөдөр“эдийн засгийн” гэдэг нэрөөрчлөгдөж“технологийн тагнуул” хэмээгдэх болсон билээ. Яагаад гэвэл шинэ технологи мэдээлэл,мөнгө хоёроос илүү үнэтэй болсон учраас тэр. 1879 он гэхэд “өрсөлдөгчдөө залгих дайн” үнэн чанартаа дуусах нь тэр. Учир нь “Standard Oil” энэ үед АНУ-ын нефтийн зах зээлийн 80 хувийг өөрийн гарт атгачихаад байв. Рокфеллер үүнийг “Энэ бол гарцаагүй болохзүйл байсан” хэмээн хожим нь дурссан байдаг.

Баргар дүр төрх, өрсөлдөгчдөө “залгидаг” муу арга нь сэтгүүлчдийн хараанаас мултарсангүй.“Standard Oil “–ын үйл ажиллагааны тухай анхны эрэн сурвалжилсан иж бүрэнматериалыгГенри Ллойд 1881 онд “Атлантик монели” сэтгүүлд хэвлүүлснээруг сэтгүүлийн захиалгадолоо дахин нэмэгдэж байжээ. Энэ бүхний дараа америк эхчүүд үгэнд ордоггүй хүүхдээ “Ингээд байвал Рокфеллер шиг болно шүү” хэмээн айлгах болсон байна. Харин энэ бүгдийг Жон огт тоодоггүй байсан бөгөөд “Ард олон бидний бизнест саад болох эрхгүй” хэмээн мэдэгдэж байсан аж. Түүний нэг хамтран зүтгэгч нь “ Хэдийгээр бид хүнлэг бус, хатуу, сэтгэл зүрхгүй мэт та бүхэнд ойлгогдож байгаа ч бидний олж авсан имиджид хэн ч гэсэн атаархахгүй байхын аргагүй. Учир нь бид урд өмнө хэний ч олж авч байгаагүй санхүүгийн тийм оргилд хүрсэн” хэмээн 1887 онд бичиж байлаа.

Цахилгаан чийдэн гарангуутмэргэжилтэнгүүд “тэдний мөхөл ирлээ”хэмээж байв.Энэ нь тухайн үедээ буруу ч юм байсангүй. Учир нь “Standard Oil”-ынхон кресиноор мөнгө олдог байсан билээ.Тэгтэлжинхэнэ“сонин юм” болох нь тэр. Иргэний зориулалтаар машин бөөнөөр үйлдвэрлэгдэх болсоноор“Standard Oil”харин ч улам цэцэглэж эхэлсэн байна.XIX зууны эцсээс эхлэн Рокфеллер нөлөө бүхий улс төрчдийг “худалдан авч” эхэлсэн байдаг. Энэ нь сүүлд түүнийг буруутгах нэг шалтгаан болсон юм. Түүнд Бүгд найрамдахчууд болон Ардчилагчдыналь алиныгнь худалдан авах мөнгө хангалттай байсан аж. “Standard Oil”-ынхон Огайо мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн сенаторыг албан ёсоор санхүүжүүлж байсан бөгөөд зөвхөн 1900 онд л гэхэд түүнд зориулан 44 500 доллар гаргаж байсан нь тэр үедээ асар их мөнгө байжээ. Мөн Ардчилсан намаас сонгогдсон Техасын сенаторт Даллас хотоос холгүй 6000 га газар бүхий эдлэн газар худалдан авч өгч байв. Рокфеллер энэ хоёр намын дансанд ч хангалттай мөнгө оруулдаг байлаа.1901 онд Уильяма Мак-Кинлийг алагдахад дэд Ерөнхийлөгч Теодор Рузвельт хуулийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгч боллоо. Тэрээр өөрийн гол зорилгыг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хангамжийг сайжруулах, том хөрөнгөтөнгүүдэд тавих хяналтыг сайжруулах хэмээн тодорхойлов. Рузвельт зорилгоо биелүүлж юуны урд “Standard Oil”-ын үйл ажиллагааг эрс хатуу шүүмжилж эхлэв. Тэр үед хууль зүйн сайд байсан Филандер Нокс хожим нь дурсахдаа “Намайг 1904 оны сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн өрөөнд ороход тэрээр “Standard Oil”-оос түүний сонгуульд зориулан өгсөн мөнгийг буцаан өгөх тухай албан захидлыг хэлж бичүүлж байлаа. “Ноён Ерөнхийлөгч минь бид энэ мөнгийг аль хэдий нь зарцуулчихсан шүү дээ” гэж намайг хэлэхэд Ерөнхийлөгч Рузвельт “За яахав. Гэхдээ ямарч байсан энэ захидлыг албан ёсны тайланд хавсарга” гэж хэлсэн байна.

Эцэст нь 1906 оны арваннэгдүгээр сараас Сент-Луисын мужийн тойргийн шүүх “Standard Oil”-ын эсрэг Рузвельтын хэрэг эрхлэх газраас гаргасан заргын дагуу шүүх ажиллагаа эхлэсэн байна. “Standard Oil”-ыг монополын эсрэг хуулийг зөрчиж бусад адил төст компаниудын үйл ажиллагааг хаан боогдуулсан хэмээн буруутгасан юм. Ерөнхийлөгч өөрөө “Standard Oil”-ын захирлуудыг “Улс орны хамгийн том гэмт хэрэгтэнгүүд” хэмээн зарлав. Гэвч Рокфеллер өөрийн байгуулсан аварга компанийг “задарна” гэдэгт итгэхгүй л байлаа. Тэр онд шүүхээс “Standard Oil-ыг буруутай хэмээн үзэж тэр үедээ санаанд чоромгүй их мөнгө буюу 29 сая доллараар торгох шийдвэр гаргажээ. Рокфеллерийг хамтран зүтгэгчидтэйгээ гольф тоглож байтал шуудан зөөгч хүү шүүхийн шийдвэрийг авчирч өгсөн гэдэг. Рокфеллер дугтуйг задлан шийдвэрийг уншаад юу ч хэлэлгүй захидлыг халаасандаа хийж “Алив нөхөд өө, тоглоомоо үргэлжлүүлье” гэсэн байна. Нэг хамтран зүтгэгч нь тэсэлгүй “Ямар шийдвэр гарч вэ?” гэхэд Рокфеллер “Хамгийн дээд хэмжээ” гэж хариулаад “Энэ шүүгч торгуульд ганц зоос ч авч чадахгүй” гэж нэмж хэлээд тоглоомоо үргэлжлүүлсэн гэдэг.

Хэдийгээр энэ торгууль төлөгдөөгүй нь үнэн боловч 1909 онд шүүхээс Засгийн газрын заргыг зөвтгөн “Standard Oil”-ыг тараах шийдвэр гаргажээ. Компани дээд шүүхэд давж заалдсан боловч хоёр жил шалгасны дараа шүүхийн шийдвэр хэвээр үлдэв. 1911 оны эцсээр “Standard Oil” оршин тогтнохоо больж оронд нь хоорондоо хамааралгүй 38 компани байгуулагдсан байна. Эдгээрээс хамгийн том нь 1970 оноос “Exxon” болсон “Jersey Standart”, хожим нь “Mobil” гэж нэрлэгдэх болсон “Standart Oil Co of New York”, “Amoco” гэж нэрээ өөрчилсөн “Standard Oil of Indiana”, хожим нь“Chevron” болсон “Standard Oil of California”, өнөөдөр “Conoco Phillips” гэж нэрлэгдэж байгаа “Continental Oil Company” компаниуд юм. Жон Рокфеллер салсан компани болгонд өөрийн гэсэн хувьцаатай байсан боловч эдгээрийн ажил хэрэгт оролцох эрхгүй болсон байна. Учир нь энэ явдлаас хойш АНУ-ын нефтийн компаниудыг хөлсний менежерүүд удирдах болсон аж. Рокфеллер Дээд шүүхийн шийдвэрийг царай нь барайсан ч гэсэн ямар нэгэн юм хэлэлгүй,дув дуугүй хүлээн авсан гэдэг. Олон жилийн дараа тэрээр ач хүү Нельсонд ч “Standard Oil”-ын тухай ярилцлага өгөхөөс татгалзсан байдаг. Гэхдээ зүгээр ч үгүй “Би энэ тухай хэнд ч, хайртай ач хүү Нельсон байсанч ярилцлага өгөхгүй” гэсэн гэдэг. Өнөөдөр Рокфеллерийн үр сад гэж хоёр зуу орчим хүн байдаг бөгөөд тэд зургаан зуун тэрбум гаруй долларын хөрөнгө эзэмшдэг учиржил болгон АНУ-ын тэргүүн баячуудын тоондбагтдаг. Тэдний хөрөнгийн гол эх үүсгэвэрийг нефтийн “Exxon Mobil” компани болон АНУ-ын томоохон банкны нэг болох”Manhattan Bank” хангадаг байна. Рокфеллерийн үр сад дэлхийг хамарсан бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр ч гэсэн АНУ-ын улс төр болонЕрөнхийлөгч, конгрессын гишүүдийн сонгуульд тодорхой нөлөөтэй байдаг.

Рокфеллер амьдралынхаа хугацаанд нийт 500 сая долларыг буяны үйлсэд зориулсан бөгөөд 80 сая долларыг Чикаго хотын Их сургууль, 100 саяас багагүйг Баптистын сүмд хандивласан гэдэг.Мөн тэрээр Нью-Йоркийн анагаах ухааны судалгааны хүрээлэнг байгуулж санхүүжүүлсэн бөгөөд бүх нийтийн боловсролын зөвлөл, Рокфеллерийн санг байгуулсан байна

1917 онд Жон Дейвисон Рокфеллерийн хувийн хөрөнгө 900 саяас нэг тэрбум доллараар үнэлэгдэж байсан бөгөөд тэр үеийн АНУ-ын ДНБ-ний 2.5 хувь болж байжээ. Энэ хөрөнгө нь орчин үеийнхээр бол 150 тэрбум доллар бөгөөд тэрээр одоо болтол дэлхийн хамгийн баян хүнд тооцогдсоор байгаа юм. Насны эцэстРокфеллер 32 компаний хувьцаанаас гадна төмөр замын 16, усан тээврийн зургаа, гангийн мөн зургаан компани,есөн банк, гурван жүржийн талбайтай байжээ. 1903 онд “Standard Oil”-ын мэдэлд нийт 400 орчим аж ахуйн нэгж байгууллага байсан гэх бөгөөд 90 мянган миль нефть дамжуулах хоолой, 10 мянган нефть тээвэрлэх цистерн, далайгаар нефть тээвэрлэх 60 хөлөг онгоц, гол, мөрнөөр нефть тээвэрлэх 150 онгоцтой байсан аж. Энэ үед “Standard Oil” компани АНУ-ын нийт нефтийн 80 хувийг боловсруулж, тээвэрлэдэг байсан бөгөөд харин дэлхийн нефть бүтээгдэхүүний70 хувийг хангадагбайжээ. Тэрээр орчин үеийн аль ч тэрбумтангаас 4-5 дахин баян нэгэн байсан билээ.

Түүний бага насны хүсэл нь 100 мянган ам.доллартай болж 100 наслахявдал байсан гэдэг. Тэрээр эхний хүслээ хэдэн мянга дахин давуулан биелүүлсэн бол хоёрдох хүсэлдээ бараг л хүрсэн билээ. Жон Дейвисон Рокфеллер 1937 оны тавдугаар сарын 23-нд 97 насандаа Флорида мужын Ормонд-Бичийн өөрийн байранд зүрхний шигдээсээр нас нөгчсөн байна. Тэрээр бидэнд зориулан “Зорилгодоо хүрэх шантаршгүй чанар бол байгалийн хуулийг ч өөрчилж чадах хүчтэй, аливаа амжилт бүхний үндэс юм” гэсэн өгүүлбэрийг өв болгон үлдээсэн юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *