Categories
нийгэм цаг-үе

Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай голын усны түвшин өмнөх өдрийнхөөсөө 10-40 см нэмэгджээ DNN.mn

​Голуудын усны түвшний мэдээллийг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас танилцуулав.

Цаг уурын байгууллагаас тус газарт ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 160 см, Хангай нуруунаас эхтэй Орхон Хэнтий нуруунаас усжих Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна.

Орхон гол Сүхбаатар, Хараа гол Дархан хот, Бэлтэс гол Баянзүрх, Үүр гол Цагаан-Үүр, Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 10-100 см давжээ.

Мөн Сөгнөгөр гол, Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна. Орхон гол, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 10-30 см даван үерлэсэн хэвээр байгаа юм.

Маргааш буюу наймдугаар сарын 4-ний өдөр Туул гол Улаанбаатар орчимд 10 см нэмэгдэх хандлагатай байгааг албаны эх сурвалж мэдээлэв.

Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *