Categories
мэдээ нийгэм

Тэнэмэл хүүхдүүдийг асрамжийн төвүүдэд шилжүүлнэ

Өвлийн улирал болж байгаатай холбогдуулан хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийг бүртгэж, асрамжийн төвүүдэд шилжүүлэхээр болжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа Хараа хяналтгүй явж буй хүүхдийг илрүүлэх, бүртгэх, харьяалалтай болгох арга хэмжээг дүүрэг бүрт зохион байгуулах, асран хамгаалагчид нь буцаах боломжгүй, гэр бүлээсээ дайжин нэгээс дээш жил хараа хяналтгүй явсан хүүхдийг хүүхдийн халамж, асрамжийн төвүүдийн хамгаалалд шилжүүлэх тухай тогтоол гаргаж холбогдох байгууллагад үүрэг болгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *