УИХ-аас энэ оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг ирэх сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон.
Тэгвэл жолооч нар “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой болсон гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Тус үйлчилгээг авахын тулд жолооч “e-Mongolia” системд
- Нэвтрэх
- Жолоодох эрх, тээврийн хэрэгсэл
- Тээврийн хэрэгсэл
- Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа цаг хугацаанд нь цахимаар төлөөрэй.
Хэрвээ “e-Mongolia” системд нэвтрэх, үйлчилгээ авахад асуудал тулгамдаж байгаа бол 11-11 лавлах утсанд холбогдож, 1 гэсэн товчийг дарж, шууд оператортай холбогдож, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой аж.
Мөн Төв шуудангийн нэг давхарт байрлах “e-Mongolia” иргэд, олон нийттэй харилцах төв өөрийн биеэр хүрэлцэн ирж, тус үйлчилгээг авах боломжтой гэв.