НӨАТ-ын буцаан олголтыг энэ 7 хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Энэ талаар татварын албанаас мэдээллээ.
Ингэхдээ НӨАТ-ын буцаалтаар дараах татваруудыг төлөх боломжтойг мэдэгдэж байна. Үүнд:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар,
- Галт зэвсгийн албан татвар,
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
- Газрын төлбөр /газар эзэмшигч/,
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
- Малын тоо толгойн албан татвар,
- Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус орж байна.
НӨАТ-ын буцаан олголтоос татвар төлөхийг хүсвэл энэ сарын 23-ны өдрийг дуустал ebarimt системээр төлөх боломжтой татварын нэхэмжлэл бүхий асуулгад “ТИЙМ” гэсэн товчыг дарснаар хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх аж.