Categories
мэдээ улс-төр

ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг дэмжиж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ DNN.mn

хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Дараа нь  “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн тогтоолын төслийн талаарх танилцуулгадаа, “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 1.1.-т “Энэ хуулийн зорилт нь нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16.1.9-т “Зөвлөлийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг Улсын Их Хурал батална.” гэж заасны дагуу төслийг боловсруулсан” гэж байлаа.

Тогтоолын төслийн талаар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны дарга төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *