Categories
гадаад мэдээ

​Тав хоногийн тулган шаардалт

Испаний засаг захиргаа Каталончуудад тусгаар тогтнох шийдвэр гаргасан эсэхээ тодруулж тав хоногийн дотор албан ёсны хариу өгөхийг шаардлаа. Энэ тухай Испаний Ерөнхий сайд Мариано Рахой мэдэгдсэн байна. Түүний хэлснээр аравдугаар сарын 16-ны 10 цаг гэхэд Каталоны засаг захиргааг төлөөлж Карлес Пучдемон Каталончууд тусгаар тогтнох шийдвэр гаргасан эсэхээ тодорхой болгосон хариу өгөх ёстой юм байна. Хэрэв Каталончууд тусгаар тогтнох тухай шийдвэр гаргасан гэж мэдэгдвэл Испаний засаг, захиргаа Үндсэн хуулийн 155 дугаар заалтын дагуу Каталоны автономит эрхийг хүчингүй болгон бүх удирдлагыг Мадридад шилжүүлж магадгүй гэж шинжээчид дүгнэж байна. Урд нь энэ заалт нэг ч удаа хэрэг болж байгаагүй гэнэ.

Г.АМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *