Татварын ерөнхий газраас тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан сургалт, сурталчилгаа, уралдаан тэмцээнүүд зохион байгуулсан байна.
Энэ хүрээнд дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Татвар бидний амьдралд” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарлаж, дүнгээ гаргасан байна. Уралдаанд Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 9б ангийн сурагч Б.Гоомарал тэргүүн байр эзэлж, Э.Намуундөл хоёрдугаар байрт шалгарчээ.