Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчний талбарын тархвар судалгааг хийхийг зөвлөжээ DNN.mn

Монгол, Оросын хамтарсан баг хил орчмын бүсэд хийгдэж буй тарваган тахлын байгалийн голомт болон хүн амын дундах тандалт, судалгааны үйл ажиллагаатай танилцжээ.

Тодруулбал ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал С.В.Балахонов, лабораторийн тасгийн эрхлэгч С.А. Витязева, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч, их эмч Д.Отгонбаяр нар энэ оны наймдугаар сарын 24-27-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллалаа.

Тус хамтарсан баг наймдугаар сарын 14-нөөс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Монгол-Оросын хил орчмын бүсэд хийгдэж буй тарваган тахлын байгалийн голомтын болон хүн амын дундах тандалт судалгааны үйл ажиллагаатай танилцаж, дараах зөвлөмжийг өгөв.

  • Тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга сумын Монгол, Оросын хил орчмын талбайд өргөжүүлэн, энэ оны наймдугаар сарын 8-нд бүртгэгдсэн тарваган тахлын өвчлөлийн талбарын тархвар судалгаа хийх
  • Тархвар судлалын эрсдэлийг онцгой анхаарч үнэлэх, ялангуяа тандалт судалгаа хийгдэж буй нутгийн хүн амын дундах асуумж судалгаанд нийт өрхийг хамруулах
  • Гадаад болон дотоодын аялагчдын тарваган тахлын халдварт өртөх эрсдэлийг үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *