Жирийн малчны голомтод төрсөн хүү ажил хөдөлмөрийн гараагаа барилгын салбараас эхлүүлсэн ч хуулийн салбарт хөрвөж оржээ. Аймаг, дүүргийн ерөнхий прокуророор ажиллаж байсан эл буурлыг “Танайд өнжье” буланд онцолъё. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн босгонд төрдөө үнсүүлж энгэртээ гавьяатын тэмдэг гялалзуулсан Цэндийн Дамдин гуайнх Эх нялхасын хойхно талд 12 давхар байранд амьдардаг. Энэ насны амьдралынхаа дийлэнхийг хууль, эрх зүйн салбарт зориулсан Ц.Дамдин гуайнх энэ хоёр өрөө сууцанд төвхнөөд 10 гаруй жил болж байгаа гэнэ. Дөрвөн хүүхэдтэй өнөр бүлийн тэргүүн тэрбээр хүүхдүүдийнхээ авч өгсөн сууцанд тухалж байна гэсээр биднийг угтсан юм. Хүүхдүүд нь өдгөө бүгд тусдаа гарчээ. Тэдэндээ ажил мэргэжил эзэмшүүлж гарыг ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн тэрээр гавьяаны амралтандаа сэтгэл тэнэгэр сууна.
Ц.Дамдин гуайн аав, ээж нь Ховд аймгийн Чандмань сумын эгэл жирийн малчин улс. Зургаан хүүхэдтэй айлын отгон хүү нь. Баруун Алтайн тэнгэр баганадсан хөх уулс, Дөргөний хүрэн талын бэлчирээр л хонь, ямаа хариулж бага нас нь өнгөрсөн талаараа дурсаж сууна. Айлын отгон хүү бага ангийн сурагч ахуйдаа л эцгээсээ өнчирчээ. Ээж, ах нарынхаа хамт үлдсэн балчир хүү боловсрол эзэмшиж гэр бүлээ авч явах ёстойгоо ухамсарлаж эрдэм номд шамдах болсон талаараа Ц.Дамдин гуай ярьж байлаа. 1950-иад оны үед л сурагч хүүгийн балчир ухаанд хилийн дээс алхаж өндөр боловсрол эзэмших хэрсүү бодол орж ирж л дээ. Ингээд зориг шулуудаж наймдугаар анги төгссөн зунаа Барилгын ТМС-д сурч мэргэжил эзэмшихээр Зөвлөлт холбоот улс руу хүлгийн жолоо залсан байна. Хойд хөршид анхны барилгын ТМС нээгдэх үеэр Ховдын хязгаарын малчин ардын хүү барилгачин болохоор очсон байгаа юм. Хойд хөршид хоёр жил суралцсан тэрбээр Ховд аймагтаа ирж цахилгааны бригадын даргаар ажиллах болсон байна. Тухайн үед хилийн чанадад мэргэжил дээшлүүлсэн хүн ховор ч байж.
Ингээд 30 орчим хүнтэй том баригадыг чиглүүлж ажиллуулах хариуцлагатай ажил арван хэдхэн настай хүүгийн нуруунд иржээ. Энэ талаараа Ц.Дамдин гуай “Хойно мэргэжил дээшлүүлж ирчихээд би цахилгаанчнаар л ажиллах үүрэгтэй байсан юм. Гэтэл надад итгэл хүлээлгэж бригадын даргаар томилдог юм. Гол төлөв надаас хэд дахин ах хүмүүсийг чиглүүлж ажиллах үүрэгтэй. Тэнд би долоон жил ажилласан” гэв.
Яг энэ үеэрээ тэрбээр насны ханьтайгаа танилцаж нэг гэрт орж, анхны үрийн зулай үнэрлэсэн аж. Түүний ханийг н.Цэрэнчимэд гэдэг.
Мөн л хойд хөршид мэргэжил эзэмшээд Ховдод барилгын бригадад будагчнаар ажиллаж байхад нь танилцаж амьдралаа холбожээ. Эхнэр нь нийслэлийн 13 дугаар сургуульд багшаар ажиллаж байсан юм байна.
Хөгжил цэцэглэлтийн төлөө барилгын баригадыг ахалж ажиллаж байсан тэрбээр дунд сургууль дүүргэсэн сурагчидтай шалгалт өгөхөөр шийдэж л дээ. Аравдугаар анги төгсөж амжилгүй мэргэжил эзэмшихээр хойд хөршийг зорьсон учраас дунд сургууль дүүргэсэн сурагчдын шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан байна. Өндөр оноо авсан сурагчдыг техникумууд сонгож элсүүлдэг байсан цаг. Ингээд өнжлөөэлит сурагчид элсдэг хуулийн дунд сургуульд орж. Барилгын бригадын дарга Ц.Дамдин мэргэжлээ өөрчилж хууль эрх зүйн салбарт хөрвөсөн түүх товчхондоо ийм. Тэрбээр “Хуулийн дунд сургуулиа би онц дүнтэй төгссөн. Дунд сургууль төгссөн хүүхдийг хуульч, өмгөөлөгч, хэсгийн төлөөлөгчөөр ажиллуулдаг байсан юм. Харин намайг Ховд аймгийн прокурорын орлогчоор томилсон. Онц дүнтэй төгссөн учраас л итгэл хүлээлгэсэн нь тэр юм билээ. Тухайн үед Улсын ерөнхий прокуророор Ж.Авхиа гуай ажиллаж байлаа. Коллегийн хурлын үеэр “Хуулийн дунд сургуулийг дүүргэсэн Ц.Дамдинг дээд мэргэжлийн албан тушаалд томиллоо. Сүүлийн 15 жилийн хугацаанд дунд сургууль төгссөн хүнийг дээд мэргэжилд томилж байгаагүй шүү. Сайн ажиллаарай. Чамайг дөрвөн жилийн дараа их сургуульд оруулна, нэг бол төв аппарад руу татна” гэж захиж байлаа” гэв. Ховд аймгийн прокурорын орлогчоор дөрвөн жилийн хугацаанд н.Даваажав прокурортой хамтарч ажиллахдаа төрд яаж ажиллах талаар их зүйл сурсан байна. н.Даваажав прокурор шиг туршлагатай хүн хажууд нь түшиг болж байсныг өдгөө дурсаж байна. Гар ч сайн нийлж Ховд аймгийн прокурорын газрыг улсын хэмжээнд жишиг газар болгосон талаараа ярьсан юм.
Ховд аймгийн прокурорыг жишиг болгосон тэрбээр дөрвөн жил ажиллаад л МУИС-ийн хуулийн ангид урилгаар элсэж суралцах болжээ. Тухайн үед сургуулийнх нь деканаар С.Зориг агсны аав Санжаасүрэн гуай ажиллаж байсан гэнэ. Ингээд Ерөнхий прокурор асан Ё.Сагсай нарын зэрэг 36 залуугийн хамт МУИС-ийн хуулийн ангид элссэн байгаа юм. Энэ ангийг бөхийн холбооны Р.Нямдорж гуай дааж авчээ. Тухайн үед их сургуулийн физик, математикийн ангийг төгсөөд сургуульдаа багшаар үлдээд байсан гэнэ. Харин ангийн даргаар нь аймгийн прокурорын орлогчоор ажиллаж байсан “архаг” оюутан Ц.Дамдинг томилсон байгаа юм.
“МУИС-д оюутан болоод орж ирэхэд их хурлын дарга асан Д.Лүндээжанцан дээд ангид суралцдаг байлаа. Тэр онц сурч 450 төгрөгийн цалин авна. Сүхбаатарын нэрэмжит цалинтай мундаг оюутан байлаа. Миний тухайд өмнө нь ажиллаж байсан туршлагатай чанадад суралцаж аавынхаа мэргэжлийг өвлөсөн байна. Прокурорын байгууллагад ажилд ороход нь аав нь ажлаа хүлээлгэж өгөх шийдвэрийг гаргасан байна. Энэ талаараа Ц.Дамдин гуай “Аав, хүү хоёр хамтдаа прокурорын байгууллагад ажиллах нь зохимжгүй. Би хүүгээ удирдаад, шалгаад байж таарахгүй, нэг бол би хүүдээ шалгуулаад байх нь зохимжгүй. Ингээд том хүү Д.Чулуунбат маань ажилд ороход нь зөрөөд хүлээлгэж өгсөн” гэв. Төрийн албан хаагч, тэр дундаа прокурорын ёс зүйг Ц.Дамдин гуай ингэж тодорхойлно лээ. СХД-ийн прокурорт ажиллаж түүний удирдлагад ажиллаж байсан шавь нар нь өдгөө аймаг дүүргийн прокурорын газруудад өндөр албан тушаал хашдаг юм билээ. Бэлтгэсэн прокурор улсынхаа сайн сайхан явааг хараад сэтгэл учраас хичээлдээ түүртээд байх нь гайгүй. Ер нь онц сурна. Цалин авна. Тухайн үед төгсөөд хаана ажиллах талаараа их боддог байлаа. НАХ яаманд хэлтсийн даргаар ажиллах уу, Улсын прокурорт ажиллах уу, Хотын намын хороонд хуулийн хэлтэст ажиллах уу, нэг бол их сургуульд багшаар үлдэх үү гээд л эргэлзэнэ. Ингэж явтал тушаал гаргаад л Намын төв хорооны ерөнхий хэлтэст референтээр ажилд орохоор болдог юм. Ю.Цэдэнбал даргын үед тэр шүү дээ. Бал даргатай хамт хоёр жилийн хугацаанд ажилласан. Мөн ч хариуцлагатай, мундаг удирдагчтай хамтарч ажилласан, би азтай хүн шүү. Тухайн үед ард түмэн, нам хоёрын хэлхээг зангидаж ажиллаж байлаа” гэж дурсаж байлаа. Их сургуулиа онц дүнтэй дүүргэсэн Ц.Дамдин Намын төв хороонд референтээр ажиллахаар болж. Улс төрийн товчооны гишүүдэд иргэдийн санал хүсэлтийг дамжуулдаг хариуцлагатай албанд томилогдож ажиллахаар болсон байна. Зарим гишүүдийн тухайд иргэдийг хүлээж авах тал дээр хойрго хандах нь бий. Хурлын үеэр референт Ц.Дамдин дээрх дутагдлыг хатуухан шүүмжилсэн нь Бал даргын чихэнд тусч л дээ. Энэ нь ардчиллын салхийг анх сэвэлзүүлсэн үйлдэл болсныг зарим хүмүүс онцолдог юм билээ.
Сургуулиа төгсөөд л намын төв хороонд ажилд ормогц Хороололд гурван өрөө тухлаг сууцанд ээж болон гэр бүлийн хүний хамтаар суух болсон аж. Цагаан утас ч гаргаж өгсөн байна. Тухайн үед тав тухтай орчинд ажиллахад төрөөс анхаардаг байсныг Ц.Дамдин гуай онцолно лээ. Намын төв хороонд Ж.Батмөнх даргын хамт ч ажиллаж байсан гэнэ. Намын төв хороонд нийт 10 орчим жил ажиллаж байтал нийгэм солигдож ардчилал гарсан байна. Ингээд бие даасан, анхан шатны нэгжид ажиллахаар шийдэж СХД-ийн ерөнхий прокуророор ажиллах болжээ. Долоон жилийн хугацаанд ажиллахдаа нийслэлийн хэмжээнд жишиг байгууллага болгох зорилго тавьсан байна. Энэ хугацаанд хотын прокурорын газарт ажиллах урилга ч ирж. Тухай бүрт татгалзаж байсан талаараа Ц.Дамдин гуай хэлж байна. Учир нь СХД-ийн прокурорыг жишиг болгох их ажлын ард гарах л зорилготой болохоор тэр. Тус газарт ажиллахад амар байгаагүй талаараа ярина лээ. Нэг хэрэг шийдэхэд л “Наадах чинь Намын төв хороонд ажиллаж байсан” гэх мэтээр хэл ам их хийдэг байж. Тэр бүрийн арга эвийг олж явсаар зорилгодоо хүрч СХД-ийн прокурорын газрыг жишиг болгож. Энэ зуурт том хүү нь ч хилийн чанадад суралцаж аавынхаа мэргэжлийг өвлөсөн байна. Прокурорын байгууллагад ажилд ороход нь аав нь ажлаа хүлээлгэж өгөх шийдвэрийг гаргасан байна. Энэ талаараа Ц.Дамдин гуай “Аав, хүү хоёр хамтдаа прокурорын байгууллагад ажиллах нь зохимжгүй. Би хүүгээ удирдаад, шалгаад байж таарахгүй, нэг бол би хүүдээ шалгуулаад байх нь зохимжгүй. Ингээд том хүү Д.Чулуунбат маань ажилд ороход нь зөрөөд хүлээлгэж өгсөн” гэв. Төрийн албан хаагч, тэр дундаа прокурорын ёс зүйг Ц.Дамдин гуай ингэж тодорхойлно лээ. СХД-ийн прокурорт ажиллаж түүний удирдлагад ажиллаж байсан шавь нар нь өдгөө аймаг дүүргийн прокурорын газруудад өндөр албан тушаал хашдаг юм билээ. Бэлтгэсэн прокурор улсынхаа сайн сайхан явааг хараад сэтгэл тэнэгэр суудгаа тэрбээр онцолсон.
Дүүргийн ерөнхий прокурорын ажлаа хүлээлгэж өгсөн Ц.Дамдин гуай тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандийн саналыг хүлээн авч референтээр ажиллахаар болсон байна. Намын төв хороонд байх үеэс нь л мэдэх учир Ерөнхийлөгч асан Н.Багабанди Ц.Дамдин гуайг баруун гартаа авахаар удаа дараа санал тавьж байж л дээ. Ингээд Ерөнхийлөгчийн референтээр ажиллахаар болсон байна. Ард иргэдийн зүгээс Ерөнхийлөгчид хаягласан хүсэлттэй танилцаж анализ хийх нарийн албан тушаалд томилогдсон байна. “Ерөнхийлөгчид тартагтаа тулсан улс л ханддаг. Прокурор, шүүхээр яваад л аргаа барсан хүмүүс Ерөнхийлөгчид хандана. Тийм хүмүүсийг сайхан сэтгэлээр хүлээж аваад хүсэлтэд нь судалгаа хийнэ. Прокурор, шүүх, харьяа яам руу холбогдож тодруулна. Аль нэг шатанд хүнд суртал гаргасан байна уу гэх зэрэг асуудлыг тодруулна. Энэ хариуцлагатай ажлыг хашиж байгаад л гавьяаны амралтаа авсан” гэв.
Барилгын салбараас ажлын гараагаа эхлүүлж, хууль эрх зүйн салбарт хөрвөж Ерөнхийлөгчийн референт хүртэл ахиж ажилласан Ц.Дамдин гуайн намтар товчхондоо ийм.
Энэ гэр бүл дөрвөн хүүхэдтэй. Том хүү Д.Чулаанбат нь аавынхаа мэргэжлийг өвлөж, прокурор болсон. Өдгөө УЕПГ-т Хөрөнгө оруулалтын албаны хэлтсийн даргаар ажилладаг. Бэр нь Монголбанкны хуулийн хэлтэст ажилладаг гэнэ. Том хүүгийнх нь дөрвөн хүүхэдтэй. Харин том охин нь мэргэжлийн хяналтын газарт улсын ахлах байцаагчаар ажилладаг юм байна. Мөн Ц.Дамдин гуайн бага охин ТЕГ-т хуулийн чиглэлээр ажилладаг. Харин нөхөр нь УИХ-д референтээр ажилладаг гэнэ. Бага хүү нь хувийн компанид ажилладаг юм байна. Мөн том ач нь Англи улсад бизнесийн чиглэлээр их сургуулиа дүүргэж ирээд Санхүүгийн зохицуулах хороонд олон улсын аудитаар ажиллаж байгаа гэнэ. Мөн том зээ нь Турк улсад цагдаагийн академи дүүргэжээ. Өдгөө АТГ-т ажилладаг.
Ц.Дамдин гуайн хүүхэд, хүргэн, бэрүүд бүгд төрийн хариуцлагатай албыг нэр төртэй хашиж явна. Ач, зээ нар нь ч АТГ, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг газруудад ажилладаг. Түүний хувьд хууль хүчний байгууллагын гол боловсон хүчин улсыг бэлтгэж гаргажээ. Хүүхдүүдээ хүмүүжүүлж, төлөвшүүлсэн арга барилынх нь талаар асуухад “Би хүүхдүүдийнхээ бага насанд нь тэгэх ингэх ёстой гэж хүчилдэггүй байсан. Тааваар нь явуулна. Харин даасан ажлаас нь бага гэлтгүй хариуцлага шаардана. Хариуцлага гэдэг хүний хөгжил, төлөвшилд хамгийн чухал” гэж товчхон хариулсан юм.